/ Үйлчилгээ / Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих / Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

1.5 Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын  төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх” аргачлалын хүрээнд Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, шийдвэрийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт бүхий зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлох зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”-ын шинэчилсэн найруулгын төсөлд нөлөөллийн шинжилгээ хийж, Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журмын 8.1, 8.2, 8.7 дах заалтууд хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэж байгаа эсэх дээр тайлбар боловсруулан Хууль зүй дотоод хэргийн яаманд тус тус хүргүүлж Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019.01.17-ны өдрийн А/46, А/09 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан.

Хөдөлмөр нийгэм хамгаалалын яамны мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний загварт нэмэлт өөрчлөлт оруулах загварын төсөл, танилцуулга, тушаалын төслийг боловсруулж Цагдаагийн ерөнхий газраар уламжлуулан Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж тус тус хүргүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, Жолоочийн эрүүл мэндэд тавих шаардлага, жолоочийн эрүүл мэндийн үзлэг явуулах журам, үзлэгийн хуудасны загвар, үзлэг явуулах эрх бүхий эмнэлгийн байгууллагын жагсаалт, тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах эм, бэлдмэл, тээврийн хэрэгсэлд байх эмийн сангийн иж бүрдлийн жагсаалт, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг батлан сантай холбон тээврийн хэрэгсэл жолоодох эрүүл мэндийн шаардлагыг тавьж хамтран ажиллах, Хөдөлмөрийн сайд, боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2015.10.07-ны өдрийн А/185, А/405 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Тус “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-т тусгуулах санал авахаар Тээврийн цагдаагийн албанд төслийг хүргүүлж саналыг тусгасан.

Цагдаагийн ерөнхий газрын хуулийн хэлтсээс 2019.01.09-ний өдрийн 5г/147 албан бичгээр ирүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт сайдын хамтран батлах “Мэдээлэл солилцох журам”-ны төсөлд тусгуулах саналыг 2019.01.11-ний өдөр 22/0059,  Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас 2019.01.14-ний өдрийн 13/91 тоот албан бичиг ирүүлсэн “Терроризмоос сэргийлэх ажлын төлөвлөгөө”-нд тусгуулах саналыг 2019.01.23-ны өдрийн 22/110,  Татварын ерөнхий газраас ирүүлсэн “Татварын байгууллага, цагдаагийн байгууллагын хамтран ажиллах журам”-ын төсөлд тусгуулах саналыг, Өмгөөллийн тухай хуулийн төсөлд тусгуулах саналыг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний харьяа хууль сахиулах байгууллагуудын жендерийн нэгдсэн бодлогын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх Дэд зөвлөлийн 2019 оны төлөвлөгөөний төсөлд тусгуулах саналыг, “Согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цэгийн тоо, төрлийн талаарх норматив тогтоох тухай” тушаалын төсөлд тусгуулах санал ирүүлэх тухай алба бичгийг алба хаагч нарт танилцуулж холбогдох саналыг албан бичгээр тус тус хүргүүлсэн.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 120/ тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/44 дүгээрийг тушаалыг алба хаагч нарт танилцуулж мэдээлэл хийсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын төлөөлөл, замын хөдөлгөөний дүрмийн багш нарт зориулсан сургалт, семинарыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрүүлэн, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн ТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын үндэсний төв ТББ-тай хамтран 2019.03.18-19-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалт, семинарт нийслэлийн 9 дүүрэг,  7 аймгийн 83 тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын 119 төлөөлөл, дүрмийн багш нар хамрагдлаа. “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”, Замын хөдөлгөөний дүрэм, шалгалтын тестийн онцлог, багшийн заах арга зүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сургалтын байгууллагын оролцоо зэрэг сэдвийн хүрээнд холбогдох алба хаагчид сургалт явууллаа. Сургалт семинарын үеэр сургалт болон тус төвийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч дүнг нэгтгэж ажиллаа. Дээрх арга хэмжээг зохион байгуулсантай холбоотойгоор Монголын автосургууль, курсүүдийн нэгдсэн холбооноос тус төвөөс зохион байгуулсан үйл ажиллагааг сайшаан талархал илэрхийлсэн 2019.03.21-ны өдрийн 14 дугаар албан бичгийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад ирүүлсэн байна.

Мөн ЦБҮАЖ /код 705/ “Жолоодох эрхийн болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх олгох, бүртгэх” –ыг шинэчлэн боловсруулж Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалаар батлуулж, улсын хэмжээнд дээрх журмуудын хэрэгжилтийг хангах, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах тогтолцоог шинэчлэх шалгалтын үр дүнг дээшлүүлэх ажлын хүрээнд нутаг дэвсгэрийн Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасгуудад зөвлөмж мэдээллийг хүргүүллээ.

Хөдөлмөрийн сайд, боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2015.10.07-ны өдрийн А/185, А/405 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хуулийн хэлтсээр уламжлуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд,  Дотоодын цэргийн штабаас 2019.04.05 2/364 дугаар албан бичгээр ирүүлсэн ”Улсын онц чухал обьектын хамгаалалтын тухай хууль”-ийн төсөл, Хуулийн хэлтсээс ирүүлсэн “Хулгайлах гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөл танилцуулга, “Цацраг идэвхит материалыг тээвэрлэх аюулгүй ажилгааны дүрэм”-ийн төсөлд тусгуулах саналыг тус тус хүргүүллээ.

Монгол улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхний загварт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалаар өөрчлөлт орсонтой холбогдуулан Венийн конвенцид нэгдэн орсон орнуудад дээрх үнэмлэхний мэдээллийг хүргэх зорилгоор орчуулгы материалыг хянуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлээд байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн батлах “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан болон түүний төрөлжсөн санг хөтлөх, уг сангаас мэдээлэл, лавлагаа өгөх журам” болон төлөвлөгөөний төсөлтэй танилцаж 14 төрлийн саналыг тусгуулахаар хүргүүлсэн.

1.6 Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар: Тус төвд иргэд байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний цусны бүлэг, регистрын дугаар, зураг солиулах, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, хүнд овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах зэрэг өргөдөл, санал гомдол 949-г хүлээн авч шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажилласан. Үүнд: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний регистрийн дугаар засах 363, овог, нэр солих, ургийн овог, эцгийн нэр зөрүүтэй 55, зураг солих 8, өршөөлийн тухай хуульд хамрагдаж эрх сэргээлэх 21, хуучин үнэмлэх, түүний мэдээлэлд үндэслэн солиулах 83, цусны бүлэг 8, Улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн 36, худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдан авсан тухай мэдээлэл 179, гадаадын иргэн ан агнах зорилгоор хилээр түр нэвтрүүлсэн тухай 12, архивын цахим лавлагаа 8, хадгаламжийн нэгжээс лавлагаа авах 186 –г хүлээн авсан зэрэг болно.

2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр  иргэн Н.Болорсүх /ЦИ83062900/-ээс “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн мэдээлэлтэй танилцаж хариуг хүргүүлсэн. Дээрх гомдолтой холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоод, аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт явуулж байгаа “Хатан-Эрдэнэ” ТББ-ын үйл ажиллагааг шалгаж дүнг танилцуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна