/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / Хагас жилийн тайлан / Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр:

Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган, цахимаар шалгалт авах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн 6 мэргэжилтэн нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 27985 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 11412, 13180 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 8839, 17314 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 10869 хүн тэнцсэн байна.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсийн Замын цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 18981 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 13444, 16159 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 5118, 23032 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 7607 хүн тэнцсэн байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн хэмжээнд 42 төрийн бус байгууллагаас 405 удаагийн сургалтыг зохион байгуулж 13865 хүнийг хамруулан, зурагт болон хэвлэмэл хуудас 306 төрлийн 13976, мэдээ, мэдээлэл, шторк 161 төрлийн 424 бэлтгэн ажилласан байна.   

Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох чиглэлээр:

 Тайлангийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр В ангиллын 28687, А ангиллын эрх олгох шалгалтад тэнцсэн 328, М ангиллын 11, ангилал нэмэх шалгалтад тэнцсэн А ангиллын 1679, С ангиллын 7180, D ангиллын 4259, Е ангиллын 4489, М ангиллын 1922 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн /TPS/ санд баяжилт хийсэн.

Жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын дагуу  жолоочийн үнэмлэх 42930 үүнээс олон улсын жолоочийн үнэмлэх 433, гадаад иргэний үнэмлэх солих 2051, үнэмлэх солилт, нөхөн олголтоор 40879 жолоочийн мэдээллийг санд бүртгэж олон улсын жолооны үнэмлэх 433, жолоочийн үнэмлэх 109162-г хэвлэж олгосон байна. Жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэцийн хомсдолтой холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр үнэмлэх хэвлэж олгох ажлыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 80291 үнэмлэх хэвлэж олгосон бөгөөд түр үнэмлэх хэвлэх үйл ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зогсоосон.

Энэ хугацаанд төвийн үйлчилгээний танхимаар 108169, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний /Дүнжингарав, Драгон/ төвөөр 21647 иргэнд үйлчилж жолоочийн үнэмлэхний лавлагаа 629 иргэнд өгч, монгол шуудан ХК-аар дамжуулан 29643 захиалгын үйлчилгээ үзүүлж нийт 160.088 иргэнд үйлчилж ажиллаа.

Иргэдэд үйлчлэх танхимаар үйлчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн болон цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байгаа эсэхийг TPS санд шалган 1444 иргэний 252.614.100 сая төгрөгийн торгуулийг нөхөн төлүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 7 этгээдийг илрүүлж, холбогдох нэгжид хүлээлгэн өгсөн.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсийн Замын цагдаагийн тасгаас энэ хугацаанд 5871 иргэний материал хүлээн авч 765 албан бичиг хүргүүлж, жолоодох эрхийн талаарх лавлагаа 2954-г гаргаж, торгууль төлөгдөөгүй 2762 иргэний 615.509.050 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, хасах:Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял шийтгэгдсэн 188 ялтны материалыг хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 22 ялтанд ногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг жолоочийн мэдээллийн сан /TPS/-ийн хар жагсаалтад шинээр жолоодох эрх олгохгүй байх төлөвөөр бүртгэж, хорих ялаар шийтгүүлж эдэлж дууссан хугацаанаас нэмэгдэл ял тооцож эрхийг түдгэлзүүлсэн 4, 162 ялтны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мэдээллийн санд хасалт хийж, холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд нь албан бичгээр цахимаар хариуг хүргүүллээ.

Улсын хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан 13328 иргэний мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх сургалтад хамрагдсан 15857 жолоочийн эрхийг сэргээж, зөрчлийн улмаас 111 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг түдгэлзүүлж, шүүх прокурор, дээд шатны байгууллагаас ирүүлсэн шийдвэрийн дагуу 9 иргэний жолоодох эрхийг хугацааны өмнө сэргээсэн.

Төвийн байранд хадгалдаж байсан хүчингүй болсон үнэмлэх 24500, түр зөвшөөрөл 55000, ашиглагдсан өнгөт болон өнгөгүй хальс, холограмм 32000 ширхэгийг 2019.03.20-ны өдөр протокол үйлдэн устгах ажлыг зохион байгуулсан.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгуудаас мэргэжил хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын дүн мэдээг сарын бүрийн 25-наар тасалбар болгон авч байгаа бөгөөд эхний хагас жилийн дүн мэдээг 06 дугаар сарын 20-ны  өдрөөр тасалбар болгон мэдээллийг хүргэж авахад Говьсүмбэр, Дархан, Дорнод, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймаг, нийслэлийн Багануур, Багахангай дүүргүүд ирүүлээгүй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна