/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / Хагас жилийн тайлан / Үндсэн ажлын чиглэлээр: Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр

Үндсэн ажлын чиглэлээр: Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр

Монгол Улсын хилээр галт зэвсэг, тусгай хэрэгсэл нэвтрүүлэх зөвшөөрөл олгох чиглэлээр: Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах 197, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх 36, адилтгах хэрэгсэл 7, гадаад орноос галт зэвсэг худалдан авах 58 хүсэлтийг хүлээн авч, уралдаан тэмцээнд оролцох 9 байгууллагын 164 тамирчинд тус тус зөвшөөрөл олгосон.

Галт зэвсэг нийтэд худалдаалах зөвшөөрөлтэй 9 аж ахуйн нэгж, байгууллагууд галт зэвсэг 714, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл 290, сум 84100 ширхгийг Монгол улсын хилээр импортолж оруулж ирснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж хошуу, хонгионы дээж авахуулахаар албан тоот хүргүүлж ажилласан байна.

Галт зэвсэг худалдаж авах, улсын хилээр нэвтрүүлэх, гадаад ороноос галт зэвсэг худалдан авахаар хүсэлт гаргасан 281 иргэний ял шийтгэгдсэн эсэх лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай, удирдлагын албанаас авч ажиллаа.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас хураасан 7, Увс аймгийн цагдаагийн газраас  хураасан 29 Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хураасан 22, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас хураасан 16 ширхэг галт зэвсгийг хүлээн авч Дотоодын цэргийн зэвсгийн агуулахад хүлээлгэн өгсөн.

 

Д/д

Зөвшөөрөл болон үйл ажиллагааны төрөл

2019 / эхний хагас жил өссөн дүнгээр/

1

Худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авсан иргэн

197

2

Гадаад орнуудаас галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авсан иргэн

58

3

Монгол улсын иргэн Галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан

36

4

Уралдаан, тэмцээнд оролцох зорилгоор галт зэвсэг улсын хилээр нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж

9/164

5

Гадаадын иргэн ан агнах зорилгоор улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, гаргах зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж

-

6

Тусгай хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж

2

7

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдааны төвөөс худалдан авсан аж ахуйн нэгж

6/13

8

Галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл Монгол улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн

7

9

Ял шийтгэлийн тодорхойлолт

290

10

Галт зэвсгийн лавлагаа

21

11

Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл

147

12

Шүүхийн шинжилгээний хүрээлэнд дүгнэлт гаргуулах

9 аж ахуйн нэгж байгууллагын 714 галт зэвсэг, 290 ширхэг адилтгах хэрэгсэл, 119800 ширхэг сум

 

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавихтай холбогдсон  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 49 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан санал авахаар Эрүүгийн цагдаагийн газарт 42 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүргүүлж, ирүүлсэн саналыг нэгтгэн Уул уурхайн яаманд 33 аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцэх санал хүргүүлж, шаардлага хангахгүй 11 аж ахуйн нэгжид татгалзсан хариуг өгсөн.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн маршрут, замнал нийт 719-г мэдээллийн нэгдсэн сангаас баталгаажуулснаар Дотоодын цэргийн 805 дугаар ангитай хамтран тээвэрлэлтийн үеийн хамгаалалтыг хэвийн зохион байгуулсан. Нийт батлагдсан маршрутаас хугацаандаа яваагүй 9 замнал байгаагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын давхардсан тоогоор 200 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалтыг биечлэн хийж ажилласанаас 27 тээврийн хэрэгсэлд шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрсэнийг арилгуулсан.

                                                                                                                       

Д/д

Үйл ажиллагааны төрөл

2019 он

/эхний хагас жил өссөн дүнгээр/

1

Баталсан маршрут /чиглэл/

715

2

Батлагдсан хугацаанд яваагүй маршрут

9

3

Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага

62

4

Зөвшөөрсөн байгууллага

58

5

Татгалзсан байгууллага

4

6

Олгосон нийт зөвшөөрөл

358

7

Шийдвэрлэгдээгүй үлдсэн аж ахуй нэгжийн материал

0

8

Овор ихтэй ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага

20

9

Зөвшөөрсөн байгууллага

9

10

Татгалзсан байгууллага

11

11

Олгосон нийт зөвшөөрөл

23

12

 Шийдвэрлэгдээгүй үлдсэн аж ахуй нэгжийн материал

0

13

ТДБТХ үйлдвэрлэх, худалдах, импортлох, тэсэлгээний ажил хийх тусгай зөвшөөрөл сунгуулах, шинээр авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж байгууллага

49

14

Уул, уурхайн яаманд хүргүүлсэн санал

33

15

Эрүүгийн цагдаагийн албанаас санал авахаар

42

16

Татгалзсан

2

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны сайдын дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн хуралд 2019.01.18-ны өдөр 5, 2019.02.20-ны өдөр 1, 2019.05.12-ны  өдөр 6 нийт 12 байгууллагын  асуудал хэлэлцүүлж ажилласан.     

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн сан бүрдүүлэх APPS программын үйл ажиллагааг явуулж 2019 оны эхний хагас жилийн байдлаар 87 аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахим санд бүртгэсэн байна.

2018 онд шийдвэрлэсэн материалуудыг архивын 31 хавтас нэгж болгон архивын ажилтанд хүлээлгэн өгсөн.

Овор ихтэй, хүнд, урт ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн 20 аж ахуйн нэгж байгууллага хүсэлт гаргасанаас 9 байгууллагын 23 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон. Стандарт шаардлага хангаагүй 4 байгууллагын 9 автомашинд боломжгүй хариуг өгсөн.

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/292 дугаар тушаал “Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 300 байгууллага, албан тушаалтны хүсэлт холбогдох баримт бичгийг хүлээн авч хянан 199 байгууллага, аж ахуй нэгжийн  797  тээврийн хэрэгсэлд  0.6-1 жил хүртэлх хугацаагаар  зөвшөөрөл олгосон. Үүнээс Улаан-294, Хөх-6, Хөх-Улаан-24, Ногоон-177, Шар-296-г олгож, дээрх журмаар эрх олгоогүй 74 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017оны А/292 дугаар тушаалаар баталсан журмын дагуу зөвшөөрөл олгогдсон 240 тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явах зөвшөөрөл олгуулахаар жагсаалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү хүргүүлж, тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 183 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар батлуулсан байна.

Д/д

Хугацаа

Улаан

Хөх-Улаан

Хөх

Ногоон

Шар

Нийт

1

2019 /Эхний хагас жил өссөн дүнгээр/

294

24

6

177

296

797

2

Мэдээллийн санд хүчинтэй байгаа

272

43

59

242

331

947

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 15 байгууллагын 28 тээврийн хэрэгслийн 2288800 төгрөгийн торгууль төлөгдөөгүй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Гэрээт харуул, хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээрГэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагад цагдаагийн ажил, үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээ, тайлангийн бодит байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвтэй хамтран Гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сангийн SAS /security agency services/ програм хангамжийг ашиглаж байна.

Мэдээллийн нэгдсэн санд Гэрээт харуул, хамгаалалтын 334 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс одоогийн байдлаар нийслэлд 298, орон нутагт 36 байгууллагын мэдээллийг санд шивж оруулсан байна.

Дээрх мэдээллийн санд 2019 оны эхний хагас жилийн байдлаар хүсэлтээ ирүүлсэн 187 байгууллагын мэдээллийг хянсанаас нийслэлд анхны бүртгэл 35,  сунгалт 134, орон нутагт анхны бүртгэл 4, сунгалт 14 аж ахуйн нэгжид тус тус бүртгэлийн гэрчилгээний дугаар олгож ажиллаа.                                                                                                                                      

Д/д

Хугацаа

Нийслэл

Орон нутаг

Шинээр

Сунгалт

Шинээр

Сунгалт

1

2019 он /эхний хагас жилийн байдлаар өссөн/

35

134

4

14

Хяналт шалгалт, хамгаалалтын талаар: Шинэ жилийн баяр амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацаанд тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийг түр хугацаагаар зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22/1949 албан бичгийг 34 байгууллагад, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагааг түр зогсоох тухай 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн алба бичгийг 7 байгууллагад тус тус хүргүүллээ.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулдаг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн гэрээт харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэлтийн байдалд хуваарь гарган Нийслэлийн Хан-Уул, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, худалдах, импортлох, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулдаг, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн гэрээт харуул хамгаалалтын үйл ажилагаанд 2018 оны 12 дугаар сарын 29-нөөс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дуусталх хугацаанд хяналт шалгалтыг явуулж, зааварчлага өгч ажилласан. Тухайлбал:

1.Налайх дүүрэг дэх “Бласт”, “Мера”, “Пауэр бласт”, “Фоор бласт”, ХХК-ний тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахын байрны харуул хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын камер, агуулахын лац, хамгаалалтын ажилтан нарын тусгай хэрэгсэл, бүртгэлийн дэвтэр, бичиг баримтыг шалгаж, ажлын зааварчлага өгсөн. Шалгалтын явцад Бласт ХХК-ний жилийн эцсийн бараа материалын тооллого явагдаж байсан  бөгөөд хамгаалалтын 4 ажилтан ажиллаж байсан.

2.Хан-Уул дүүрэг дэх “Galaxy tower”-т байрлах галт зэвсгийн худалдааны төвийн харуул хамгаалалт, аюулгүй байдал, хяналтын камер агуулахын лац, хамгаалалтын ажилтан нарын тусгай хэрэгсэл, бүртгэлийн дэвтэр, бичиг баримтыг шалгаж ажлын зааварчлага өгсөн зэрэг болно.

XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр, амралтын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан галт зэвсэг, адилтгах хэрэгсэл худалдан борлуулах төвийн үйл ажиллагааг 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл түр хугаагаар зогсоох арга хэмжээ авах талаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг хүргүүлэн ажилласан.

2019 оны 02 дугаар дугаар сарын 04, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт  галт зэвсэг, адилтгах хэрэгсэл худалдан борлуулах төвийн үйл ажиллагаа болон харуул хамгаалалт, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, тээвэрлэх үйл ажилллагаа эрхэлдэг “Мера” ХХК-ны харуул хамгаалалтыг тус тус шалгасан. 

“Зэвсэг-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг тооллогод хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн жагсаалтыг НХЖХОНАБХА-нд 2019.01.11-ны өдрийн 22/0054 дугаар албан бичгээр хүргүүлж, “Пандион” ХХК-ий галт зэвсэг, сум хадгалах агуулахыг үзлэг шалгалт хийсэн. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын 2019.01.10-ны өдрийн баталсан төлөвлөгөөний хүрээнд “Тооллогод хамрагдаагүй галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл”-ийг эрэн сурвалжлах тогтоох ажлыг зохион байгуулж галт зэвсгийн судалгаа, танилцуулгын хамт 2019.03.06-ны өдөр ирүүлэх тухай 2019.01.31-ний өдрийн албан бичгийг холбогдох нэгжүүдэд хүргүүлсэн.

Эрүүгийн цагдаагийн албанаас “Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгслийн эрэлтэд хяналт тавих тухай хууль”, “Тэсэлгээний аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний удирдамжийн хүрээнд холбогдох саналыг боловсруулж 2019.05.25-ны албан бичгээр хүргүүллээ.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03/434 тоот батлагдсан албан бичгийн хүрээнд “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”ын 2.2.6 дахь заалтыг үндэслэн Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт орших “Цүй ханг инвест” ХХК-ний агуулахын аюулгүйн бүс тогтоох, ашиглалтын дүгнэлт гаргах, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/500 тоот албан бичгийн хүрээнд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Си Өү Эй Эл” ХХК, “Мин Ли Да” ХХК-ниудын тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс тогтоох ажлын хэсэгт  2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдрүүдэд тус тус ажилласан.

Авто тээврийн үндэсний төвийн даргын баталсан “Хяналт шалгалт” арга хэмжээний хүрээнд 2019.05.27-ны өдөх Аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл бүхий нийт 26 тээврийн хэрэгсэлд шалгалт хийн 2 байгууллагын 3 тээврийн хэрэгсэлд заагдсан зөрчил дутагдлыг арилгуулсан.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан “Тэсрэх бодис-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргын баталсан “Нийслэлийн хэмжээнд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортолдог, үйлдвэрлдэг, худалддаг, хадгалдаг, тээвэрлэдэг аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа, гэрээт харуул хамгаалалтыг шалгах удирдамж”-ын хүрээнд НЦГазар, ЭЦАлба, ТЕГазарын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хугацаанд Багануур, Багахангай, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт ажилласан.

Гудамж замын хөдөлгөөнд оролцох үеийн хяналт шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх тусгай зөвшөөрөлгүй,  хүчинтэй хугацаа дууссан зэрэг зөрчилтэй нийт 201 тээврийн хэрэгслийн жолоочид “Зөрчлийн тухай хууль”-ийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 20 сая нэг зуун мянган төгрөгний торгууль оногдуулж, зөрчилтэй 49 байгууллагад зөрчлийг арилгаж, хариу мэдэгдэх талаар хугацаатай “Албан мэдэгдэл” хүргүүлж хариуг авсан. Мөн Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын хэлтсүүдэд нэгдсэн шалгалтын төлөвлөгөөг хүргүүлж, 05 дугаар сарын 10-ны өдөр тус тусын хариуцсан нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг зохион байгуулж, зөвшөөрөлгүй тусгай дуут гэрлэн дохио тавьж хэрэглэсэн 11 жолоочид 1.100.000 төгрөгийн шийтгэл ноогдуулж, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан 7 тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрлийг хурааж ажиллаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна