/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / Хагас жилийн тайлан / Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Сахилга хариуцлага: 2018 оны шинэ жилийн баяр амралтын өдрүүдтэй холбогдуулан алба хаагчдыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.30 цагт бэлэн байдалд цуглуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/304 дугаар тушаал, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн үүрэг, төвийн даргын 2018 оны 09 дугаар тушаал, үүргийг, Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр амралттай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай” А/49 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн үүрэг, Бүртгэл хяналтын төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаал, үүргийг алба хаагчдад тус тус танилцуулж хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж авсан. Үүрэгт тусгайлан алба хаагчдад баяр, амралтаа зөв зохистой өнгөрүүлэх, нийслэл /аймаг, орон нутаг/-ийн бүсээс гадагш гарах тохиолдолд шууд хариуцсан даргадаа мэдэгдэж зөвшөөрөл авч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдож болзошгүй болон хорио цээрийн дэглэм тогтоосон газарт очихгүй байх талаар анхааруулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд төвийн алба хаагчтай холбоотой иргэд байгуууллагаас гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэрэг, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, өртөж хохирсон, сахилга ёс зүйн зөрчил гаргасан алба хаагч байхгүй болно. Иргэдээс мэдээлэл авах, мэдээллийг өгөх, санал хүсэлт авах 70191515 дугаар утсыг тогтмол ажиллуулж байна.

Төвийн алба хаагчдын 2019 оны 1 дүгээр улирлын сахилга, ёс зүйн зөвлөгөөн, тайлангийн хурлын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, танилцуулга мэдээлэл бэлтгэн 2019 оны 4 дүгээр сарын 11 өдөр зохион байгуулж өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алба хаагчдын дунд хэлэлцүүлэг сахилга, ёс зүйд үнэлэлт өглөө.

Дэд дарга З.Дашдаваагаас 2019.02.21-ны албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл болон Цагдаагийн ерөнхий газрын төв байрны дотоод журмыг алба хаагч нарт танилцуулж байгууллагын дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулан төвийн даргын зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэг 2019.04.26-ны өдрийн 06 дугаар тушаалаар баталж 05 дугаарын сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүллээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа энгийн 3 ажилтан болон алба хаагчдад Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ганбаатарыг урьж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт, галын аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг танилцууллаа.

Дэд дарга З.Дашдаваагаас 2019.02.25-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлтэй танилцаж, 2019.02.28-ны өдөр байгууллагын алба хаагч нарт үүрэг, ажлын чиглэлийг танилцуулж, алба хаагч бүртэй итгэлцлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа. Дээд шатны байгууллагаас ирүүлсэн ажлын чиглэл, үүргийн дагуу байгууллагын албаны сургалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Тус төлөвлөгөөнд алба хаагчдын сахилга ёс зүйг сайжруулах чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар тусгаж, “Итгэлцлийн гэрээ” байгуулах үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр хуралдаан, мөн даргын энэ оны Б/131, Б/135-Б/140 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн асуудлын талаарх мэдээллийг хүргэж, ажлын хариуцлагыг дээшлүүлэн, сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллах талаар алба хаагчдад үүрэг, чиглэл өгсөн. ”Итгэлцлийн гэрээ”-г тус төвийн офицер 16, ахлагч 11, энгийн 3, олон нийтийн цагдаа 2 нийт 32 алба хаагч, ажилтантай байгуулж, үйл явцыг байгууллагын цахим хуудсанд байршуулж, сурталчлах ажлыг зохион байгуулсан.

Мөн даргаас 2019.02.25-ны албан бичгээр  ирүүлсэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаатай зохион байгуулагдах “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд тус аяны агуулга, зорилго, зохион байгуулах үндэслэл, бэлтгэл ажил, аяны хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний мэдээллийг алба хаагчдад хүргэж, тэмдэглэлт өдрүүд, байгууллага болон хамт олон, алба хаагчдын ололт, амжилтыг урамшуулан тэмдэглэх, аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ажлын чиглэл, үүргийг өгч тэмдэглэл хөтөлсөн. “Зөв хэвшил, хандлага” аяны зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг ханган биелэлтийг хүргүүлсэн.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаатай “Зөв хэвшил-хандлага” аяныг санаачлан зохион байгуулж байгаатай холбогдуулан архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амины автомашин жолоодож бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд санаатай гэмтэл учруулах гэмт хэрэг таслан зогсоогдохгүй байгаатай холбогдуулан 2019.04.25-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээллийг алба хаагчдад танилцуулж, үүрэгжүүллээ.

Улаанбаатар цагдаагийн хүрээний ёс журам сахиулах эргүүлийн хуваарийн дагуу төвийн удирдах албан тушаалтангууд эргүүлд гарч Нийслэлийн Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн тасаг, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүр, эргүүл, шүүхийн хамгаалалтын үйл ажиллагаа, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуулын цэг, постуудад үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдын албаны бэлэн байдал, хоногийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан.

Энэ хугацаанд   Цагдаагийн хэлтэс жижүүрийн албаны 9, саатуулах байрны 2, авто эргүүлийн 1 чиглэлийн 2, замын цагдаагийн 5, шүүхийн хамгаалалт 1, харуулын постны 9 нийт 15 нэгжид үүрэг гүйцэтгэж буй 28 алба хаагчийн ажлыг шалгаж, 4 зөрчил дутагдлыг засахыг анхаарууулж, удирдах дарга нарт мэдэгдэн ажилласан.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2019.05.23-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчдаас 2019 оны 05 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө замын цагдаагийн хяналтын цэг /пост/-т албан үүрэг гүйцэтгэж байхдаа зуухны утаанд угаартсан байж болзошгүй байдлаар хэсгийн мөрдөгч Ж-ийн амь нас хохирсон, хэсгийн цагдаа “Г” нь хүчтэй хордож эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаа асуудалтай холбогдуулан өгсөн үүрэг, ажлын чиглэлийг алба хаагч нарт танилцуулж холбогдох чиглэлээр үүрэгжүүллээ.

Улаанбаатар цагдаагийн хүрээний дэд даргын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар албан бичгээр “Зуны улирлын дүрэмт хувцсанд шилжүүлэх тухай” Цагдаагийн хүрээний даргын 2019 оны 01 дүгээр тушаалыг ирүүлсэнтэй холбогдуулан бие бүрэлдэхүүнийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 07:30 цагт цуглуулж зуны хувцасны үзлэгийг өдөр тутам болон хээрийн хувцасны ангилалаар явууллаа.Тус жагсаалын үзлэгт төвийн офицер 16, ахлагч 8 хамрагдсан ба өвчтэй 1, ээлжийн амралттай 2, сургуулийн чөлөөтэй 1, алба хаагчаас бусад 24 алба хаагч хамрагдсан.

Жагсаалын үзлэгийн явцад илэрсэн зөрчлийг арилгуулж, дүрэмт хувцасны өнгө загварыг өөрчлөх, өөр зориулалтын хувцасыг хооронд нь буюу энгийн хувцастай хамт өмсөх, цагдаагийн дүрэмт хувцасны загвараас хасагдсан хувцас чимэг, хэрэглэлийг батлагдсан дүрэмт хувцсан дээр өмсөж хэрэглэх, дүрэмт хувцасыг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, энгэр задгай явах, бөгж ээмэг зүүх, дүрэмт хувцасыг бүрэн бус өмсөж хэрэглэх /товч, кноп бүрэн бус , цахилгаан эвдэрсэн, ханзарч урагдаж цоорсон, саан ремень, малгайн тэмдэг, мөрдөс таних тэмдэг, цолны тэмдэггүй/, албаны болон өдөр тутмын хувсанд төрийн одон медаль, батлагдаагүй тэмдэг, түүний лент зүүх, нэмэлт чимэг, тэмдэг хадаж хэрэглэхгүй байх талаар үүрэг өгсөн болно.

Байгууллагын хэмжээнд “Соёлч байгууллага, алба хаагч” 3 сарын аяныг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 90 хоногийн хугацаанд зохион байгуулж байгаа бөгөөд энэ аяны хүрээнд дотооддоо болон үйлчилгээ авч буй иргэд, байгууллагаас санал авах замаар “Соёлч алба хаагчийг шалгаруулахаар ажиллаж байна.

Сургалт: Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсээс батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагуудын 1 дүгээр улиралд сургалт зохион байгуулж, алба хаагчдыг хамруулсан байдалд дүн шинжилгээ хийж 2019.04.16-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, ажлын чиглэлийн дагуу төвийн сургалтын мэдээг E surgalt цахим бүртгэлийн санд бүртгэж, загварын дагуу тайланг гаргаж мэдээллийг хүргүүлж хэвшээд байна.

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/658 дугаар албан бичгээр гадаадын иргэдтэй харилцах асуудлын талаар ирүүлсэн ажлын чиглэлийн хүрээнд Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Гэмт хэрэг, зөрчилд холбогдсон гадаадын иргэнтэй харилцах /код/ журам”-ыг  болон бусад хууль тогтоомжоор сургалтын материал бэлтгэн  2018 оны 12 дугаар сарын 27-н өдөр алба хаагчдад сургалт орж, хууль журмыг судлуулах ажлыг зохион байгуулж дүнг Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст тус тус хүргүүлсэн.

 Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сүхбаатар дүүргийн 29 дүгээр тусгай сургууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй харилцах хөтөч цагдаа бэлтгэх нь” сэдэвт 1,5 кредит цагийн сургалт, 2019.03.20-22-ны хооронд зохион байгуулсан ахисан шатны сургалтуудад 1, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2019 оны “Алба хаагчдыг сургалтад хамруулах тухай” Б/1 тушаалын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс зохион байгуулсан “Цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын чадамжийг үнэлэх, үнэлгээг баталгаажуулах нь” сэдэвт модуль сургалтад 2 алба хаагчийг тус тус хамруулсан.

Тээврийн цагдаагийн албаны Орон нутгийн замын хяналтын хэлтсээс 2019.01.11-ны өдөр зохион байгуулсан “Замын цагдаагийн ахлах зохицуулагч нарын мэргэшил дээшлүүлэх” сургалтын хөтөлбөрийн дагуу 3 алба хаагч Бүртгэл хяналтын төвийн үйл ажиллагаа, холбогдох эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангах, анхаарах асуудал сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулж 33 алба хаагчийг хамруулсан.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс 2 дугаар сард зохион байгуулах “Удирдах ажилтны ёс зүй, манлайл”, “Нийтийг хамарсан гамшиг ослын үед ажиллах зохион байгуулалт ба олон нийтийн аюулгүй байдлыг хангах” сэдэвт сургалтуудад 2 алба хаагчийг хамруулахаар мэдээллийг хүргүүлж тус төвөөс 2019.02.20-22-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газрын сургалтын нэгдсэн төвтэй хамтран зохион байгуулсан “Нийтийг хамарсан гамшиг, ослын үед ажиллах зохион байгуулалт, олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх” сургалтад 1, Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтад 1 алба хаагчийг тус тус хамруулсан.

Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс 2019.03.01, 07, 21-ны өдрүүдэд зохион байгуулсан Авилгын шалтгаан, хор хөнөөл, Авилгын гэмт хэргийн шалтгаан нөхцөл, Ашиг сонирхолын зөрчил анхаарах асуудал сэдэвт сургалтуудад 2, мөн төвд 2019 оны 04 дүгээр сарын 16-наас 06 дугаар сарын 24-ны өдрүүдэд зохион байгуулах “Авилгын эсрэг нэг өдрийн хөтөлбөрт сургалт”-д 4 алба хаагчийг хамруулахаар мэдээллийг хүргүүлж 2019 оны 04 дүгээр 26, 06 дугаар сарын 11, 19-ны өдөр тус тус 1 алба хаагчийг хуваарийн дагуу хамруулсан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсээс 2019.02.28-ны өдрийн Монгол Улсын замын хөдөлгөөний болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдлэгийн түвшинг тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх чиглэлээр мэргэжлийн туслалцаа үзүүлэх тухай 30г/981 дугаар албан бичгийн хүрээнд тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Цоонямбуу, олон нийтийн цагдаагийн ажилтан Б.Ганбат нар Засгийн газрын 2018 оны 239 тогтоолоор шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрэм, замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр сургалтыг 2019.03.15-ны өдөр явуулж сургалтад оролцсон алба хаагчдын замын хөдөлгөөний мэдлэгийн түвшинг тогтоох шалгалтыг авч дүнг тус хэлтсийн удирдлагад ттанилцуулж ажилласан. Сургалтад Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн 48 алба хаагч хамрагдсан болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2019.03.20-21-ний өдрүүдэд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч нарт зориулсан “Замын цагдаагийн мэргэжил, хяналтын үйл ажиллагаа” сэдэвт модуль сургалтыг зохион байгууллаа. Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн даргын баталсан хөтөлбөрийн хүрээнд тус төвийн 4 алба хаагч “Тээврийн хэрэгслийн жолоочийн шалгалт авах журам”, “Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудал”, “Тээврийн хэрэгслийн жолоодох эрх дуусгавар болох сэргээх журам, хэрэгжилтийг хангах”, “Жолооны шалгалт, тусгай зөвшөөрөл олгож байгаа алба хаагчдыг авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Цахим шалгалт, хэрэглэгчийг цагдаагийн байгууллагын нэгдсэн сүлжээнд бүртгэх, анхаарах асуудал, TPS санд ажиллах”, “Албаны автомашин, тусгай дуут дохио, чанга яригч хэрэглэх, тусгай зөвшөөрөл олгоход анхаарах асуудал”, “Тээврийн хэрэгслийн ачааны даац, зөвшөөрөл олгоход анхаарах асуудал” сэдвүүдээр сургалт орсон. Мөн Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төвөөс мэргэжилтэн урьж “Чадамжийн үнэлгээ, баталгаажуулалтын ажилтны ёс зүй” сэдэвт сургалтыг оруулж алба хаагчдыг хамруулсан.

Тус сургалтад нийслэлийн алслагдсан 3 дүүрэг, 18 аймгийн 30 алба хаагч хамруулан нийт 1.5 кредит цагийг хангуулж Сургалтын нэгдсэн төвөөс гэрчилгээ олголоо.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх болон эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх сэдвээр ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны биеийн тамирын эмчилгээний арга зүйч, цагдаагийн ахмад Б.Даваасамбуу 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 2 цагийн сургалт, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар тус төвийн чиглэлийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Очирбат 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр сургалт тус тус зохион байгуулж 19 алба хаагчийг хамруулсан.

2019.03.21-ний өдрийн 16:00 цагт зохион байгуулсан Монгол улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулилт”-д тус төвийн 21 алба хаагч хамрагдлаа. Дадлага сургуулилтын үеэр болон 2019 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Урьдчилан сэргийлэх, сургалт сурталчилгаа, хэвлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан С.Должинсүрэн гамшгийн аюулын үед авах арга хэмжээ, анхаарах асуудлын талаар 1 цагийн дадлага, сургуулилтын хичээлийг орсон.

“Билэгт дөлгөөн” ХХК-ний ирүүлсэн хүсэлтийн дагуу мэдээллийн лавлах 1900-1950 мэдээллийн ажилтан, операторуудад өөрийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа, зөвшөөрөл, үйлчилгээний талаар мэдээлэл өгөх сургалтыг 2019.05.21-ний өдөр “Нарантуул” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж 46 лавлах үйлчилгээний ажилтанг хамрууллаа.

Байгууллагын Дотоод аюулгүй байдлыг хангах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор  2019 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр Онцгой бадлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвтэй хамтран “Гамшгийн үед байгууллагын эд хөрөнгө, баримт сэлтийг хамгаалах, нүүлгэн шилжүүлэх, урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд галын аюулгүй ажиллагаа,  гамшиг осол үүссэн болон газар хөдлөлтийн үед авах арга хэмжээний талаар танхимын болон дадлага сургалтыг зохион байгуулж алба хаагчдад анхан шатны мэдлэг олгосон.

Цагдаагийн ерөнхий газрын ЗУГ-ын даргаас 2019.04.02-ны өдөр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлийн дагуу алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн “Анли хэл-30 хором” аяны хүрээнд 2019.04.16-ны өдөр “Эрдэм Ухаан Боловсрол”-ын төвийн багш Ц.Оюунтунгалагийг урьж 1 цагийн сургалт зохион байгуулж алба хаагчдыг хамруулсан.

 “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг алба хаагч нарт танилцуулж, сургалтын материал бэлтгэн сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/107 дугаар тушаалаар “Жолоодох эрхийн болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг олгох, бүртгэх /код 705/ журам”-ыг шинэчлэн баталсантай холбогдуулан 2019.05.23-ны өдөр тус тус сургалт орсон.

 “Эрүүл зөв хоололт, витманжуулалтын ач холбогдол” сэдвийн хүрээнд “Amway” компаний ажилтанг урьж 2019.03.21-ны өдөр 1 цагийн сургалт зохион байгуулж 18 алба хаагчийг хамрууллаа.

Алба хаагчдаас Удирдлагын акдемийн мэргэшүүлэх сургалтад 4 алба хаагч суралцаж 2, Хууль сахиулахын их сургуулийн магистрантурт 1, Шинжлэх ухаан техинологийн их сургуулийн Механик тээврийн сургуулийн магистрантурыг 3, Билэг их сургуулийн магистрантуртыг 3 алба хаагч тус тус төгслөө. Шинжлэх ухаан техинологийн их сургуулийн докторантурт 2 алба хаагч суралцаж байна.

            Сурталчилгаа: Цагдаагийн албаны www.police.gov.mn сайтад Бүртгэл хяналтын төв цэсэнд товч танилцуулга байрлуулж, байгууллагын цахим хуудас www.license.police.gov.mn сайтад өдөр тутмын мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэж албаны үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, журмыг шинэчлэн байршуулж хэвшээд байна.

Төвийн 2018 оны үйл ажиллагааны тайланг албаны цахим www.license.police.gov.mn хуудсан байршуулсан.

            Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн салбар зөвлөлийн нэгдсэн цугларалтад 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр оролцож тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, шалгалт авах үйл ажиллагааны талаарх эрх зүйн зохицуулалт, байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, танилцуулга хийсэн.

Албаны цахим хуудсанд 3, фэйсбүк хуудсанд 4 мэдээлэл тус тус байршуулж Ийгл ТВ-ийн мэдээний тойм, SBN телевизэд жолооны үнэмлэхний хэвлэлтийн талаар мэдээлэл өгч ажиллаа.

Байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд нээлттэй ил тод болгох, хэвлэл мэдээлийн хэрэгслээр сурталчлах ажлын хүрээнд VTV, МҮОНРТ-ийн “Эрх зүйн боловсрол”, мэдээний хөтөлбөр, Өлзий ТВ-ийн “Эргэх цаг мэдээллийн хөтөлбөр”, “ЕТВ”-ийн мэдээний тойм “25”, “HD монгол”,  “Ийгл” телевизийн зочны хөтөлбөр, MNC-ийн мэдээний хөтөлбөр, Налайх дүүргийн “Буян ТВ”-ийн мэдээний хөтөлбөр, Цагдаагийн байгууллагаас бэлтгэн гаргадаг “Амрыг эрье” нэвтрүүлэгт оролцож тус бүр 30 минутын, medee.mn, N24 mn сайт, өнөөдөр, өдрийн сонинд ярилцлага өгсөн.

Мөн цахим хуудас, facebook ашиглан жолоодох үнэмлэх гаргана, эрх сэргээж өгнө зэргээр бусдыг залилан мэхлэж байгаа талаар сэрэмжлүүлгийг бэлтгэн ЦЕГ-ын ХМТөв болон бусад мэдээний сайт, facebook хуудсанд байршуулж ажиллаа.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан “E-khutuch.mn”-ийн ажлын албаны ахлагч: А.Түвшинтулгын  tuvshintulga@legalinstitute.mn, Техникийн ажилтан (сүлжээний зохицуулагч инженер): Г.Идэрсайханий idersaikhan@legalinstitute.mn хаягаар тус төвийн Мэдээлэл технологи, сүлжээ хариуцсан мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдоржийн Purevdorj.n@polive.gov.mn хаягаас байгууллагын үйл ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ, эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 28-н өдөр хүргүүлж байршуулаад байна. 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна