/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / Хагас жилийн тайлан / Соён гэгээрүүлэх чиглэлээр

Соён гэгээрүүлэх чиглэлээр

Соён гэгээрүүлэх: Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай” А/19 дугаар тушаалын дагуу байгууллагын Соён гэгээрүүлэх ажлыг 4 чиглэл 25 ажил арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна.

Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтан Б.Мижид, Ц.Намжилмаа, Ө.Мөнх-Өлзий нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллах сургааль, санал зөвлөмжийг сонсож, түүхэн цаг хугацаанд авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний талаар ярилцсан.

“Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр цэвэр агаар арга хэмжээг зохион байгуулж Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дэх “Хар зүрхний хөх нуур” байгалийн үзэсгэлэнт газарт 16 алба хаагчийг хамруулан 1 өдрийн аялал, алба хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх “Мөнгөн-Өвөл” арга хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 09.00 цагаас 19.00 цагийн хооронд Богдхан уулын Жаргалантын аманд тус тус зохион байгууллаа.

“Мөнгөн-Өвөл” арга хэмжээний хүрээнд “Олс таталт”, “Уулын оргил булаалдах”, “Цасны сумо” гэсэн 3 төрөлт тэмцээнийг зохион байгуулж баг тамирчдыг шагнаж, амжилттай оролцсон 1 алба хаагчийг 2019 оны 03 дугаар сарын 01-04-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал суманд зохион байгуулагдсан “Хөх сувд” мөсний баярт оролцуулж урамшууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас 2019.02.15-ны 6/235 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийн дагуу “Евростандарт эмнэлзүйн лаборатор” /элэгний В,С вирус/-ийн шинжилгээнд 19 алба хаагчийг хамруулж, элэгний хавдарыг үүсгэгч В, С вируст гепатит өвчний талаар товч мэдээллийг тус лабораторийн эрхлэгч Д.Цолмон хийсэн. Элэгний В, С вирустай алба хаагчдын судалгааг гарагж эрүүл мэндийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэх болон бусад алба хаагчдад вакцинд хамрагдах талаар зөвлөсөн. Мөн Эрүүл цагдаа хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээрх лаборатортой хамтран ясны сийрэгжилтийн талаар мэдээлэл хийж ясны эрдсийн солилцоог үнэлэх “Osteosys” аппаратаар алба хаагчдын ясны сийрэгжилтийг тодорхойлж зөвлөгөө өгсөн.

Монфа Трейд ХХК-нтай хамтран “Витаминжуулалт” өдөрлөгийг зохион байгуулж 9 төрлийн амин дэм бүхий витамины мэдээллийг өгч үнэ төлбөргүй 3 төрлийн витаминжуулалтад алба хаагчдыг хамруулсан.

          2019 оны 04 дүгээр сарын 23-нд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн лабораторийн эмч нарыг урьж хеликобактери, шээс, цусны дэлгэрэнгүй (элэгний үйл ажиллагаа, нойр булчирхай, үе мөч, сахар) эхо, зүрхний үйл ажиллагааны бичлэг, биеийн жингийн индекс зэрэг үзлэг шинжилгээнд нийт 25 алба хаагчдыг хамруулсан.

          Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амралтын өдрүүдийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 07 цагаас 10 цагийн хооронд дугуйн болон явган аялалыг, алба хаагч, ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд эрүүл, зөв хооллолтын талаарх мэдлэгийг дээшлүүлэх сургалт, өдөрлөгийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр тус тус зохион байгуулав.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийн хүрээнд алба хаагч, ажилтны мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах зорилгоор урьдчилан сэргийлэх үзлэг хийх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажлыг хэсгийг Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019.05.13-ны А/121 тушаал, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний удирдамж, арга хэмжээний хуваарь, санхүү, аж ахуйн албанаас 2019.05.14-ны өдрийн 6/761 дугаар мэдээлэл, ажлын чиглэл зэргийг алба хаагч нарт танилцуулж, мэдээллийг өгч хуваарь өдөр үзлэгт хамруулах бэлтгэл ажлыг хангасан.

           “Энхрий -Эрдэнэ” ТББ-аас “Сайн ээж-Сайхан дэлхий” уриалгыг гаргаж, Монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасуудыг цуглуулан 100 ээжийн сургаалиас бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын цувралыг гаргахтай холбогдуулан 5 алба хаагч, ээжүүдийн мэдээлэл сургааль үгсийг бэлтгэн Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтэст хүргүүлсэн.

Хууль сахиулахын Их сургуулиас жил бүр уламжлал болгон явуулдаг “Эрх зүйн процессын шинэтгэл, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний 5 дахь удаагийн бага хуралд  1, “Хууль сахиулах байгуулллагын үйл ажиллагаанд ахлагч бүрэлдэхүүний үүрэг, оролцоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд 1 алба хаагчийг тус тус оролцуулахаар мэдээллийг илтгэлийн хамт Соён гэгээрүүлэх хэлтсийн сургалтын албанд хүргүүлсэн.

            Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилтыг бүрэн хангах суурь, нөхцөл боломжийг бүрдүүлэх цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны манлайлал, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, нийт бие бүрэлдэхүүний дунд эерэг төлөвшил, зөв хэвшил, дадал бий болгох, албаны нэр хүндийг иргэд, олон нийтийн дунд дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Зөв хэвшил, хандлага” 3 сарын аяны хүрээнд “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг байгууллагын хэмжээнд 2019.03.07-ны өдөр “Зөв хэвшил, хандлага” уриан дор зохион байгуулсан. Тус арга хэмжээг Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах “Angel” coffe shop-д зохион байгуулж, эмэгтэй алба хаагчдад дурсгалын зүйл гардуулж, Bloomberg TV-ийн хөтлөгч М.Дэлгэрмааг урьж үйлчилгээний ажилтаны биеэ авч явах байдал, харилцааны ёс зүй, гоозүй, ур чадвар, анхаарах асуудлын талаар яриа өрнүүлсэн. Мөн алба хаагчдын дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулж ялагчид дурсгалын бэлэг гардуулан архи, согтууруулах ундааны хэрэглээгүй тэмдэглэн өнгөрүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын Соён гэгээрүүлэх ажлын 2019 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн урлагийн авьяасыг тодруулах, цагдаагийн байгууллага, алба хаагч, тэдний гэр бүлийг алдаршуулан сурталчлах зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүдийн дунд улсын хэмжээнд бүсчлэн зохион байгуулах урлагийн наадмын удирдамж, болзолыг алба хаагч нарт танилцуулж, 1 дүгээр шатны  шалгаруулалтыг ардын язгуур урлагийн төрлөөр зохион байгуулж, 2 дугаар шатны шалгаруулалтад алба хаагчдыг оролцуулаа.

Захиргааны удирдлагын газраас Цагдаагийн ерөнхий газрын даргаас Нийслэлийн цагдаагийн газрын сэтгэл зүйчдийн хийсэн “Сэтгэл зүйн судалгаа шинжилгээний тайлан /2012-2018/”-тай танилцаад өгсөн үүргийн дагуу 2019.01.18.-ны өдрийн 5/14 дугаар албан бичгээр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар шинээр баригдсан “Цагдаа-Амгалан хотхон”-д 1 алба хаагч захиалга өгч шинэ байрны түлхүүрийг гардаж авсан.

Эрүүгийн цагдаагийн газраас  ирүүлсэн “Энхбагана констракшин” ХХК-аас барих орон сууцны төслийн мэдээллийг алба хаагч нарт танилцуулж хамрагдах хүсэлт гаргасан 1 алба хаагчдын мэдээлэл хүргүүлсэн. Мөн Санхүү, аж ахуйн албанаас 2019.03.13-ны өдрийн 6/323 албан бичгээр “Цагдаа хотхон-Амгалан” орон сууцны цогцолбор хорооллын 3 дахь ээлжийн 180 айлын орон сууцыг барихтай холбогдуулан ирүүлсэн мэдээллийг алба хаагч нарт танилцуулж 1 алба хаагчийн хүсэлтийг хүргүүллээ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргын баталсан “Сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх school police” эргүүлийн ажиллах журмын дагуу 3 алба хаагч өөрсдийн хүүхдийн сургууль орчимд эргүүлд гарч ажиллаа.

“Ахмад, дунд, залуу үеийн уулзалт” арга хэмжээний хөтөлбөрийг баталж 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дотоод хэргийн их сургуулийн ЦС-ийн багш хөгжлийн төвд зохион байгууллаа. Тус уулзалт хэлэлцүүлэгт Замын цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Г.Ринчиндорж, Т.Занашир зэрэг тус төвийн үйл ажиллагаатай холбоотой ажил үүрэг эрхэлж байсан ахмадууд оролцсон.

“Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй 1925 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан өдөрт зориулан Замын хөдөлгөөний дүрмийн түүхэн хөгжлийн талаар, энгийн автомашиныг компьютерийн хиймэл оюунаар тоноглож бүрэн жолоочийн үүргийг хийлгэж болдог компьютержсэн удирдлагатай автомашиныг Гүүгл компани 70000 км замд амжилттай туршиж 2014 оны 5 сараас бүрэн хэмжээний жолоочгүй автомашиныг үйлдвэрлэж эхэлсэн, зам тээврийн ослыг бууруулах үзүүлэлт, орчин тойрноо радар, GPS, лазер хараа, компьютер дурангаар ажиглаж 360 градуст 1-100 метр зайд орчныг бүрэн хянаж  автомашиныг жолоодож явуулдаг хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны тээврийн хэрэгсэл бүтээсэн, өнөөдрийн байдлаар Mercedes-Benz, General Motors, Continental Automotive Systems, Autoliv, Bosch, Nissan, Toyota, Audi, Volvo, Vislab Пармагийн их сургууль, Оксфордын их сургууль, Гүүгл. 2020 он гэхэд тус автомашиныг зарж эхлэхээр  GM, Mercedes-Benz, Audi, Nissan, BMW копианууд өрсөлдөж байгаа мэдээллийг хүргэсэн.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээнтэй холбогдуулан тус тэмцээнд оролцох алба хаагчдын хуваарь, байгууллагын хэмжээнд зохион байгуулах уралдаан тэмцээний төлөвлөгөөг баталсан.

             2019.02.16-ны өдөр Сүлд чуулгатай хамтран сагсан бөмбөгийн нөхөрсөг бооцоот тэмцээнийг зохион байгуулж эрэгтэй, эмэгтэй баг оролцож эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж, төвийн ширээний теннисний тэмцээнийг 2019.04.15-ны өдөр зохион зохион байгуулж амжилттай оролцсон алба хаагчдыг урамшуулсан.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд зохион байгуулах спортын уралдаан тэмцээний хөтөлбөрийн дагуу Цагдаагийн төв байгууллагаас цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хүрээнд зохион байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаагийн нэрэмжит “Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн”-нд 2 алба хаагч оролцож +62 кг-ийн жинд 1 алба хаагч хүрэл медаль, жудо бөхийн тэмцээнд эмэгтэй 2 алба хаагч оролцож +62 кг-ийн жинд 1 алба хаагч мөнгөн медаль, гардан тулааны тэмцээнд эрэгтэй 1 алба хаагч -80 кг-ийн жинд хүрэл медаль, Самбо өхийн +68 кг-ийн жинд 1 алба хаагч мөнгөн медаль хүртсэн амжилт гаргасан. Мөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан боксын тэмцээнд 1, Төв аймагт зохион байгуулагдсан Хүчний гурван төрөлт”-ийн 80, 90, -/+100 кг –ийн жинд  4, Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан “Одон бөмбөг”-ийн тэмцээнд 2, сагсан бөмбөгийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй баг тамирчдыг, Дорноговь аймагт зохион байгуулагдсан “Буудлага”-ын тэмцээнд 2, Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Хөнгөн атлетик”-ийн тэмцээнд 9, уулын дугуйн уралдаанд 6 алба хаагчийг оролцууллаа.

Тус төвийн үйлчлэгч С.Оюунчимэгийг 1, Мэргэжил хяналтын тасгийн бүртгэгч-оператор, цагдаагийн дэд ахлагч Н.Цэрэнг 2, төвийн архивч, бичиг хэргийн  эрхлэгч, цагдаагийн дэд ахлагч Д.Номинг 3, бүртгэгч-оператор, цагдаагийн дэд ахлагч Д.Цэцэгсүрэнг 4, хэвлэгч-техникч цагдаагийн дэд ахлагч Д.Мөнхжаргалыг 5 дугаар сарын онцлох алба хаагчаар тус тус шалгаруулан байгууллагын цахим хуудсанд мэдээллийг байршуулж алба хаагчдын ажиллах урам зоригийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаа.

Тус төвийн болон цагдаагийн сүлд чуулгын бие бүрэлдэхүүний дунд “Цэвэр бичигтэн” тэмцээнийг 94 алба хаагчийг хамруулан зохион байгуулж дүгнэлээ. Тэмцээнийг зохион байгуулах ажлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг судлалын лабораторийн мэргэшсэн шинжээч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэ-Очир, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн тэнхмийн багш, доктор Д.Баасанбатыг урьж “Бичгийн хэв”, “Бүх нийтийн эх хэлний боловсрол” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. 

2019.03.30-ны өдөр UB Palas цогцолборт зохион байгуулсан загвар өмсөгч н.Мөнх-Эрдэнийн бөөрний эмчилгээнд зориулсан “Битүүний инээд” хандивын тоглолтыг 8 алба хаагч гэр бүлийн хамт ү,зсэн.

“Сүлд” чуулгаас урын сангаа баяжуулах зорилгоор ардын болон мэргэжлийн орчин үеийн хэсэгтэй, шилдэг дуу, хөгжим, бүжгийн шинэ цомгоос бүрдсэн “Хачин гоё” шилдэг уран бүтээлийн тоглолтыг 2019.04.1-ний өдөр зохион байгуулсантай алба, хаагч тэдгээрийн гэр бүлд тоглолтыг үзэх саналыг хүргүүлж 28 үзвэрийн билетийг өгч хамруулсан.

 “Хүннү молл” худалдааны төвд байрлах “Харилцааны зоопарк” амьтаны паркаар алба хаагчдыг гэр бүлийн хамт аялуулсан. Тус арга хэмжээнд алба хаагчид 100 хувь гэр бүлийн хамт оролцсон.

 

            Авилгаас урьдчилан сэргийлэх: 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг цахим бүртгэлийн системд хуульд заасан хугацаанд 17 алба хаагч мэдүүлж, мэдээллийг 2019.01.15-ны өдөр ЦЕГ-ын ДШҮАГ-ын ахлах мэргэжилтэнд өгсөн.

Авилгатай тэмцэх газрын 6 дугаар багаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулсан шалгалтын хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Авилгатай тэмцэх газар дээр зохион байгуулсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагааг цахимжуулах, цаашид авах арга хэмжээ”-ний талаарх хэлэлцүүлэгт оролцож санал солилцон зөвлөмжид тусгуулах саналын төслийг хүргүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын “Цагдаагийн байгууллагын Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний нэг дэх үе шатны төлөвлөгөөний 4.1.2.4.5.-д заасан ажил арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр Авилга ашиг сонирхолын зөрчил үүсч болзошгүй ажлын байр, албан тушаалд түүврийн аргаар судалгаа хийсэн дүнд тодорхойлогдсон зөрчлийг арилгуулах чиглэлээр 2019.03.12-ны өдрийн 3/86 дугаар албан бичгээр өгсөн ажлын чиглэлийг алба хаагч танилцуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж, үүрэг чиглэл өгч холбогдох сургалтыг 2019.03.18-ны өдөр зохион байгуулж алба хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон тохиолдол бүрийг зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байх талаар алба хаагч нараар баталгаа гаргууллаа.

ЦЕГ-ын дэд дарга З.Дашдаваагаас 2019.02.18 3/63 албан бичгээр ирүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хягаарлалтын талаар бүтээсэн 12 ангит богино хэмжээний киног алба хаагч нарт үзүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас авилгатай тэмцэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, иргэд нээлттэй байх, ил тод байдлыг хангах чиглэлээр өгсөн үүргийн дагуу байгууллагын үүдний танхимд мэдээллийн самбар, санал авах хайрцагийг байрлуулж, мэдээ мэдээллийг тогтмол сольж мэдээллийн нээлттэй байдлыг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас 2019.05.29-ны 3/167 дугаар албан бичгээр сүүлийн үед цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, зарлан мэдээлэх, хэргийн газрыг хамгаалалтад аюах, үзлэг хийх, эрэн сурвалжлах зэрэг хойшлуулшгүй болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах шатанд шалгагдаж буй гэмт хэрэг, зөрчлийн бодит байдал тогтоогдоогүй байхад зарим мэдээ, мэдээлэл запарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах, олон нийтийн цахим сүлжээгээр цацагдах асуудал удаа дараа гарч байгаа, зарим алба хаагчид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж хэвлэл, мэдээллийн байгууллага, ажилтанд мэдээ, мэдээлэл дамжуулж, урамшуулал, нэрээр мөнгө, эд зүйл авдаг, тодорхой хувиар цалинждаг, нууц утасны дугаараар холбогддог зэрэг зохисгүй байдал гаргаж, бусдын хараат байдалд орсон байж болзошгүй зэрэгтэй холбогдуулан өгсөн үүрэг, ажлын чиглэлийг алба хаагч нарт танилцуулж, холбогдох заалтын хүрээнд баталгаа авч, үүрэгжүүлэн хяналт тавьж үр дүнг улирал бүр тооцон ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна