/ / Жолооны үнэмлэх хэвлэгдэж байна

Жолооны үнэмлэх хэвлэгдэж байна

Өнгөрсөн 2018 оны 11 дүгээр сарын эхнээс хэвлэлт зогссон жолооны үнэмлэхийг 2019 онд худалдан авсан бараа материалаар 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хэвлэж эхэлсэн бөгөөд энэ хугацаан 100,000 гаруй иргэдийн үнэмлэх захиалгын материал цугларсан.

Энэ хугацаанд жолооч нарт "Жолоочийн түр зөвшөөрөл"-ийг 3 сарын хугацаагаар олгон замын хөдөлгөөнд орох эрхийг ханган ажиллаж байсан бөгөөд тус төвд цугларч байсан жолооны үнэмлэхийг бүрэн хэвлээд байна. Мөн тус төв нь өдөрт 1500-1800 жолооны үнэмлэх хэвлэх хүчин чадалтай бөгөөд өдөрт иргэдээс үнэмлэх солиулах, нөхөн авах, шинээр жолооч болох, ангилал ахиулах зэрэг 800-1000 орчим үнэмлэхний захиалга хүлээн авч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 2019.07.23-ны өдрөөс өмнө тус төвийн үйлчилгээний танхимаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхээ солиулахаар, нөхөн авахаар захиалга өгсөн иргэдийн жолооны үнэмлэх хэвлэгдээд байна. Иймд жолооч та бүхэн өөрийн жолооны үнэмлэхээ ирж авах, эсвэл "Монгол шуудан" ХК-ны хүргэлтийн үйлчилгээг ашиглан авахыг хүсье. Лавлах утас 70078980, 70191515

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

ganaa:
202.179.3.234
үнэмлэх алдаатай хэвлэгдсэн байна яах вэ
2019-08-22 09:04:25
1' or '1' = '1:
103.26.193.21
Түр үнэмлэх өгөхгүй байгаа гээд байна лээ шд.
2019-09-01 05:45:49
<script>alert('as')</script>:
103.26.193.21
<script>alert('as')</script>
2019-09-01 05:46:17
<script>alert(document.cookie);</script>:
103.26.193.21
<script>alert(document.cookie);</script>
2019-09-01 05:47:15
Luka:
103.212.119.56
Жолоочын зөрчлийн хасагдсан оноог 1 жилийн дараа урамшуулалын оноо гэж буцаан нэмдэг талаар дэлгэрнгзй мэдээлэл өгнө үү?
2019-09-30 11:48:46
Иргэн:
66.181.161.85
Жолооны үнэмлэхээ хаясан юмаа. Лицензийн шинэ үнэмлэх захиалчихсан. 7 хоногийн дараа гарна гэсэн. Энэ хугацаанд үнэмлэхгүй машин жолоодож болох уу? Цагдаа зогсоогоод үнэмлэхгүй байна гээд торгох болов уу?
2019-11-18 07:39:15
Бадамдамдин:
66.181.161.13
tvr joloonii vnemleh awj bolohuu minii vnemleh hewleltend ortson gsii
2019-11-23 15:16:18
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна