/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Цагдаагийн байгууллагаас 2019 онд дэвшүүлсэн зорилт, Цагдаагийн байгууллагын 2019 оны төлөвлөгөөтэй уялдуулан төвийн 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулан дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар батлуулж, төлөвлөгөөтэй уялдуулан хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгууллаа. Байгууллагын 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд 1 дүгээр улирал, хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, үр дүнг тооцон хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай холбогдуулан алба хаагчдад зөвлөмж хүргүүллээ.

Цагдаагийн байгууллагаас 2019 онд хяналтад авч, хэрэгжилтийг хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, биелэлт, үр дүнг тооцох баримт бичгийн жагсаалтын дагуу тус төвийн үйл ажиллагаанд хамаарах  жагсаалтыг гарган алба хаагчдад хариуцуулж тогтоосон хугацаанд биелэлт үр дүнг тооцон холбогдох нэгжүүдэд хүргүүлж ажиллаа. Тухайлбал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж байх тухай 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоол, ЦЕГ-ын 125 дугаар тушаалын биелэлтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн налайх дүүрэгт “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасагтай хамтран 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх  солих, нөхөн олгох хүсэлийг хүлээн авч түр зөвшөөрлийг хэвлэн олгох, МУ-ын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл хадгалах, зөөвөрлөх аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгсөн.

Мөн Ардын Засгийн газрын 18 дугаар хуралдаанаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг “Аливаа гал усны уурын хүчээр явах тэрэг зэргийг БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм” нэртэй 1925 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан өдөрт зориулан Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулсан “Нээлттэй хаалга өдөрлөг”-т оролцож иргэдэд үйлчилж, эрх зүйн зөвлөмж, мэдээ, мэдээллийг хүргэж ажиллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 2019.09.19-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулсан Хууль зүй, дотоод хэргийн яамны “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээнд оролцож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнийг дагаж гарсан тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх олгох үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг сурталчlан таниулах, зөвлөгөө өгөх, хаяж үрэгдүүлсэн жолоочийн үнэмлэхийг хэвлэж олгох, лавлагаа мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд үйлчилгээ үзүүлэх асар, автобусны нүүрэн хэсэгт байрлуулах анонс, үйл ажиллагааг сурталчлах самбар 3, боршур 200, зөвшөөрөл хяналтын чиглэлээр тараах материал 500-г хэвлэж бэлтгэл ажлыг хангаж, 400 иргэний жолоочийн үнэмлэх нөхөн авах, солиулах 400 иргэний материалыг хүлээн авч хэвлэж үйлчилгээ үзүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн жолоодох эрх, зөрчлийн оноо сэргээх сургалтыг зохион байгуулж 124 иргэнийг хамруулж материалыг хүлээн авлаа.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн жолоодох эрх сэргээх сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа 9 төрийн бус байгууллагаас төлөөлөл оролцож 300 иргэнд эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаа.

Засгийн газрын 2014 оны 79 дүгээр тогтоол “Цагдаагийн  байгууллагын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний холбогдох заалт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын холбогдох заалт, 2018 оны “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний холбогдох заалт,  2017 оны 48 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1, 2 дахь заалт, 2018 оны 03 дугаар хуралдааны тэмдэглэлийн II.3 дахь заалт, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 05 дугаар хуралдааны тэмдэглэлийн ХХ.1 дэхь заалтын биелэлтийг тус тус гаргаж холбогдох нэгжүүдэд хүргүүллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна