/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР

ХҮНИЙ НӨӨЦИЙН ТАЛААР

Алба хаагчдын 2018 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд өгсөн оноо, үнэлгээг даргын зөвлөлийн 1 дүгээр хуралдаанаар хэлэлцэн баталж, удирдах ажилтан, алба хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, төрийн албанд шатлан дэвших зарчмыг баримтлах, төрийн албыг улс төрийн нөлөөнөөс ангид байлгахад анхаарч алба хаагчдын 2018 оны ажлын үр дүнг үнэлж, ахлах мэргэжилтэн албан тушаалтаны нөөцөд 2, хэлтсийн даргын нөөцөд 1 алба хаагчийг авахуулах саналыг Хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн.

 Байгууллагын үйлчлэгчийн сул орон тоонд ажилтан томилуулах албан бичгийг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж 1 алба хаагчийг томилуулсан.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа энгийн 3 ажилтанд Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ганбаатарыг урьж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт, галын аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг танилцууллаа.

Энэ хугацаанд алба хаагчдаас ээлжийн амралтын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн 2019 оны ээлжийн амралтыг алба хаагчид бүрэн эдэлж дуусаад байна.

Цагдаагийн ерөнхий газарын Санхүү, аж ахуйн албанаас 2019.05.08-ны өдрийн албан бичгийн хүрээнд алба хаагчдын гэр бүлд хөгжлийн бэрхшээлтэй, өвчний улмаас группт байдаг гишүүдийн судалгааг гаргаж 2019.05.10-ны өдрийн албан бичгээр хүргүүллээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А//80 дугаар тушаалтай танилцаж байгууллагын “Албан тушаалын тодорхойлолт” боловсруулах ажлыг эхлүүлж 14, шинээр 4 нийт 18 албан тушаалын тодорхойлолт, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/106 дугаар тушаалаар Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийх, дахин хуваарилах, холбогдох санал дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг байгуулсантай холбоотойгоор байгууллагын чиг үүрэгт шинжилгээ хийж санал дүгнэлтийг боловсруулан ажлын хэсэгт тус тус хүргүүллээ.

Тус төвийн хэвлэгч-мэргэжилтэн, хэвлэгч-техникчийн ажлын байр нь тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн үнэмлэх хэвлэлтээс шалтгаалан хөргөлтийн систем байнгын ажиллагаатай, тасалгааны дулаан хэвийн хэмжээнээс хэт бага, агааржуулалтгүй, хэвлэгч төхөөрөмж /4/ нь өдөрт 2200 орчим үнэмлэх хэвлэх хүчин чадалтай бөгөөд тэдгээрээс ялгарч байгаа хор, дагалдах хэрэгсэлтэй тогтмол харьцаж байгаа нь алба хаагчийн эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлөх, ажиллах орчны хувьд хүнд хортой нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгааг харгалзан хөдөлмөрийн хортой нөхцөлд оруулж цалингийн зохих нэмэгдлийг тооцуулан олгуулах, албан тушаалын тодорхойлолтод хөдөлмөрийн хортой нөхцөлд тооцох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан хүсэлт гаргаж 2019.06.27-ны өдрийн 8/2086 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуны дагуу стандартын асуудал эрхэлсэн байгууллагын итгэмжлэл бүхий мэргэжлийн байгууллагаар хөдөмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгүүлэхээр ажиллаж байна.

Цагдаагийн албаны тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмаар цагдаа, дотоодын цэргийн байгууллага, алба хаагчийг шагналд тодорхойлох, уламжлах, өргөн мэдүүлэх, шагнал олгох харилцааны хүрээнд алба хаагчид цол, шагнал олгуулах, тодорхойлох асуудлыг шийдвэрлүүлж холбогдох хууль, журмыг баримтлан ажиллаж байна.

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгууллагын даргын зөвлөлийн 4 дүгээр хуралдааныг зохион байгуулж Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын болон Цагдаагийн байгууллагын 98 жилийн түүхт ойнуудыг тохиолдуулан алба хаагчдыг шагналд тодорхойлох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал: Алба хаагчдын шагналын судалгааг гаргаж,  хугацааны цагдаагийн дэд хурандаа цолоор 1,  “Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичиг”-ээр 2, ”Цагдаагийн ерөнхий газрын спортын алдар тэмдэг”-ээр 1, “Албаны төлөө III медаль”-иар 2 тус тус шагнуулахаар материалыг Хүний нууцийн хэлтэст хүргүүлж шийдвэрлүүллээ.

Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн элсэлтийн шалгалт зохион байгуулах ажлын төлөвлөгөөнд заагдсны дагуу Цагдаа-жолооч, цагдаа зохицуулагчийн ажлын байранд шаардлагатай ур чадварын шалгалтыг 2019.07.05-ны өдөр зохион байгуулж, замын хөдөлгөөний дүрмийн болон жолоодлогын дадлагын шалгалтыг авсан. Тус шалгалтад нийт 50 иргэн хамрагдсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна