/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

Байгууллагын үйл ажиллагаа түүнийг сайжруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ

Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах тогтолцоог шинэчлэх шалгалтын үйл ажиллагааг цахимжуулах, шалгалтын нэгдсэн дүн /тогтоол/-г цахим бүртгэлээс гаргаж байх ажлыг эхлүүлэх ажлын хүрээнд 12 заалт бүхий ажлын чиглэл, зааварчилгаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтын байгууллагуудын мэдээллийг ирүүлэх ажлын чиглэлийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгийн дарга нарт тус тус хүргүүлсэн.

Мөн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр батлагдсан ЗХХД-ийн шинэ бодлогын хураамжаар шалгалт зохион байгуулахтай холбоотойгоор төв, орон нутгийн Замын цагдаагийн тасгийг цахим системд холбох ажлыг бүрэн хийж шалгалтын явцыг жигдрүүлэх тал дээр зохион байгуулснаар 2019 оны эхний хагас жилийн байдлаар 21 аймаг, 6 сум суурин газар, алслагдсан 2 дүүрэг цахим шалгалтын системд холбогдоод байна.

2019 онд худалдан авах жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэц, хор дагалдах хэрэгсэл, 45000 ширхэг түр зөвшөөрөл хэвлэх бэлдэц, хор авах тооцоо судалгааг гарган ЦЕГ-ын СХХ-т хүргүүлж шаардлагатай байгаа бараа материалыг татан авсан.

Тээврийн цагдаагийн албаны 2019 онд баригдах шинэ байрны 1, 3 дугаар давхрын план зурагт төвийн үйл ажиллагааг зохион байгуулах, алба хаагчдын өрөө тасалгааны төлөвлөлтийг тусгаж хүргүүлсэн.

Төрийн албан хэрэгцээний үүрэн холбооны дугаарыг ЦЕГ-ын МТХТөвөөс олгож байгаатай холбогдуулан төвийн алба хаагч нарт 9202, 9212 дугаарын Жи-Мобайл, Скайтел-ийн сүлжээнд үнэгүй ярих дугаар, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанаас цагдаагийн бэлэн бус торгуулийн систем /E-Патрол/-ийн тоног төхөөрөмжийн 5 ширхэг олгох хуваарийн дагуу Samsung CoverX маркийн гар утас 3 ширхэг, Samsung таблет 2 ширхэг, Unitel –ийн сим карт 5 ширхэг хүлээн авч алба хаагчидад тус тус хүлээлгэн өгсөн.

Байгууллагын 1976-2017 он хүртэлх үйл ажиллагааны явцад үүссэн байнга, түр, 70 жил хадгалах 3944 ширхэг хадгаламжийн нэгжийг бүртгэлийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ЦЕГ-ын ББНШАЗК-ын 06 дугаар хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулж, “Байгууллагын архивын үндсэн заавар”, ЦБҮАЖ код 120-т зааснаар Төвийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор “2019 оны Архивын ажлын төлөвлөгөө”, “Архивт баримт бичиг хүлээн авах хуваарь”, “Баримт бичгийг эмхлэх цэгцэлж, архивт шилжүүлэх, хүлээн авах, ашиглуулах журам”, “Байгууллагын архивын ажлын дүрэм”, “ББНШК-ын дүрэм”, Төвийн ББНШК-ыг шинэчлэн байгуулах тухай тушаалыг баталж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд үйлчилгээ үзүүлж байгаа ажилтанд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох тухай албан бичгийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсээс зааварчилгаа авч “Үндэсний Дата төв”-тэй гэрээ байгуулах саналыг хүргүүлсэн. Мөн ажлын хүрээнд Үндэсний дата төвтэй байгуулах гэрээний төслийг бэлтгэн цахим гарын үсэг авч ашиглах алба хаагчдын мэдээллийг Үндэсний Дата Төвд хүргүүлээд байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1/561 дугаар албан бичгийн хоёрдугаар хавсралтын дагуу байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээний судалгааг гаргаж, 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус газрын мэдээллийн танхим үйлчилгээний танилцуулгыг хийж, үйл ажиллагааг цахимжуулах талаар санал солилцсон.

Тайлангийн хугацаанд Цагдаагийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын хэлтэст хандаж алба хаагчдын албан хэрэгцээнд зориулж принтерийн хор, бичгийн цаас, цавуу, үдээс зэрэг бичиг хэрэгслийн хэрэгцээг хуваарийн дагуу хангаж ажиллаа.

Иргэдэд үйлчилгээг хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэх зорилгоор “Монгол шуудан” ХК-тай гэрээг шинэчлэн байгуулж, шуудангийн ажилтан нарт сургалт зохион байгуулан, нийслэл, орон нутгийн хэмжээнд иргэд жолоодох эрхийн үнэмлэхний захиалгыг тус байгууллагаар дамжуулан авах боломжийг бүрдүүлээд байна.

“Соёлч байгууллага, алба хаагч” 3 сарын аян зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, 2019.04.01-ны өдрөөс 2019.07.01-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж холбогдох ажил арга хэмжээг явуулж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Нийгмийг аюулаас хамгаалах яамны Тэргүүн дэд сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх, уулзалтад Монгол Улсын жолоодох эрхийн үнэмлэх авах хүсэлт нэмэгдэж байгаа тул Бүгд Найрамдах Хятад Ард Улс болон Монгол Улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн талаарх мэдээллийг харилцан солилцох асуудлыг тусгуулахаар саналыг Захиргааны удирдлагын газарт хүргүүлсэн.

Байгууллагын соёл, дэг журмыг сахиулах, ажлын цаг ашиглалт, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, дотоод аюулгүй байдлыг хангах зорилгоор үзлэг, шалгалтын удирдамж, төлөвлөгөөг баталж төвийн дарга, төлөвлөлт хариуцсан дэд дарга нар биечлэн төвийн алба хаагчдыг хамруулан  үзлэг, шалгалтыг зохион байгууллаа.

Авилгатай тэмцэх газрын 6 дугаар багаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд тус төвд зохион байгуулсан шалгалтын хүрээнд өгөгдсөн үүргийн дагуу тус төвөөс иргэдэд эрүүл мэндийн хуудас төлбөртэй олгож байсан үйл ажиллагааг зогсоож, тус хуудсыг байгууллагын цахим хуудсанд байршуулж иргэд үнэ төлбөргүй татаж авах боломжтой болгосон.

Засгийн газрын “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 2019.04.17-ны өдрийн 149 дугаар тогтоолоор Улаанбаатар хот болон орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Нэг цонхны үйлчилгээ”, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Үйлчилгээний нэгдсэн төв” болгон өөрчилж, мэдээллийн системийг хөгжүүлэн төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд холбохтой холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Төв архив дээр хэрэгжүүлсэн хурууны хээ таних төхөөрөмж, үйлчилгээний төлбөрийг шууд хийх төлбөрийн пос төхөөмжийг Нийслэлийн техинологийн газартай гэрээ байгуулж нэвтрүүлсэн туршлагыг судалж тус төвийн үйлчилгээний танхим, драгон, дүнжингарав төвийн үйлчилгээний цэгүүдэд хурууны хээ таних төхөөрөмж, үйлчилгээний төлбөрийг шууд хийх төлбөрийн пос төхөөмжийг тавиулахаар нийслэлийн техинологийн газартай гэрээ байгуулахаар гэрээний төслийг боловсруулж, хянауулахаар Цагдаагийн ерөнхий газрын Санхүү аж ахуйн албанд хандаад байна.

Жолоочийн бүртгэл мэдээллийн сан /ТPS/-гийн программын шинэчлэл хийгдсэнтэй холбоотойгоор гадаадын улс орны нэршлийг нэг стандартад оруулж Монгол, Англи галигаар нь хөрвүүлсэн.

Байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд ил тод сурталчлах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл хүргэх, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сонсох, унших, харах боломж бүхий дохионы хэлмэрч оролцсон дүрсжүүлэн мэдээллийг бэлтгэхээр текстийг боловсрууллаа.

2019.08.12-ны өдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын төслийн зохицуулагч Г.Нямдорж, Бизнес аналист Д.Батчимэг, Б.Хишигжаргал уулзалт зохион байгуулж хэрэгжүүлэх ажлын дэлгэрэнгүй судалгаа тохирч байгаа эсэх, тус төвөөс нэмж оруулах саналтай эсэх талаар тодруулж, төрийн үйлчилгээний ТҮЦ машинаас гарах жолоочийн 3 төрлийн лавлагааг 1 загварт шилжүүлж загварын файлыг khishigjargal@cita.gov.mn хаягаар илгээсэн.

Төвийн архивын материал хадгалах зориулттайгаар нөөцийн серверээс 5 tb багтаамж бүхий файл хуулах нөөц серверийг бэлтгэсэн.

Төвийн иргэдэд үйлчлэх үйлчилгээний заалны сул орон зайд үнэмлэхний буцаан олголт, “Монгол шуудан” ХК-наар дамжуулан захиалга авах цонхуудыг шинээр гаргаж, тусгаарлагч ширээ сандал байршуулж тохижуулсан.

Иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай хүргэх, соёлч үйлчлэгийг хүргэх зорилгоор үйлчилгээний заалын дугаар дуудагч төхөөрөмжийг шинэчилж, шалгалтын танхимын гадна шалгуулагч нар дарааллын дагуу шалгалт өгөх боломжийг бүрдүүлж дугаар дуудагч төхөөрөмжийг шинээр байршууллаа.

Дотоодын цэргийн штабын галт зэвсгийн агуулахад байрлах архивын байранд таазнаас дүүжлэгддэг/ галын хор, төмөр хаалга, чийг дулаан хэмжигч, агааржуулагч, далд монтаж гэх мэт урсгал засварууд хийж гүйцэтгэн гэрлийн бүрхүүл, архивын баримт зөөж тээвэрлэх тэрэг шинээр авч тавьсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна