/ Үйлчилгээ / Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих / Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийсэн ажил, арга хэмжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын  төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх” аргачлалын хүрээнд Захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахад олон нийтийн оролцоог хангах, эерэг болон сөрөг талуудыг харьцуулан судалж, шийдвэрийн эдийн засаг, нийгмийн амьдралд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тооцсоны үндсэн дээр тухайн харилцааг зохицуулах үр дүнтэй зохицуулалт бүхий зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах нөхцөлийг тодорхойлох зорилгоор “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалт авах журам”, “Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны журам”-ын шинэчилсэн найруулгын төсөлд нөлөөллийн шинжилгээ хийж, Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журмын 8.1, 8.2, 8.7 дах заалтууд хууль, эрх зүйн зохицуулалттай нийцэж байгаа эсэх дээр тайлбар боловсруулан Хууль зүй дотоод хэргийн яаманд тус тус хүргүүлж Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019.01.17-ны өдрийн А/46, А/09 дугаар хамтарсан тушаалаар батлуулсан.

Хөдөлмөр нийгэм хамгаалалын яамны мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах санал, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний загварт нэмэлт өөрчлөлт оруулах загварын төсөл, танилцуулга, тушаалын төслийг боловсруулж Цагдаагийн ерөнхий газраар уламжлуулан Хууль, зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж тус тус хүргүүллээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, Жолоочийн эрүүл мэндэд тавих шаардлага, жолоочийн эрүүл мэндийн үзлэг явуулах журам, үзлэгийн хуудасны загвар, үзлэг явуулах эрх бүхий эмнэлгийн байгууллагын жагсаалт, тээврийн хэрэгсэл жолоодоход харшлах эм, бэлдмэл, тээврийн хэрэгсэлд байх эмийн сангийн иж бүрдлийн жагсаалт, зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх журмыг батлан сантай холбон тээврийн хэрэгсэл жолоодох эрүүл мэндийн шаардлагыг тавьж хамтран ажиллах, Хөдөлмөрийн сайд, боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын хамтарсан 2015.10.07-ны өдрийн А/185, А/405 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүллээ. Тус “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр”-т тусгуулах санал авахаар Тээврийн цагдаагийн албанд төслийг хүргүүлж саналыг тусгасан.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 192 дугаар тушаалаар баталсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”, “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /код 120/ тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны А/44 дүгээрийг тушаалыг алба хаагч нарт танилцуулж мэдээлэл хийсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/46, А/09 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний хүрээнд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын төлөөлөл, замын хөдөлгөөний дүрмийн багш нарт зориулсан сургалт, семинарыг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрүүлэн, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн ТББ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, судлалын үндэсний төв ТББ-тай хамтран 2019.03.18-19-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалт, семинарт нийслэлийн 9 дүүрэг,  7 аймгийн 83 тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын 119 төлөөлөл, дүрмийн багш нар хамрагдлаа. “Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалт авах журам”, Замын хөдөлгөөний дүрэм, шалгалтын тестийн онцлог, багшийн заах арга зүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сургалтын байгууллагын оролцоо зэрэг сэдвийн хүрээнд холбогдох алба хаагчид сургалт явууллаа. Сургалт семинарын үеэр сургалт болон тус төвийн үйл ажиллагааны талаар санал асуулга авч дүнг нэгтгэж ажиллаа. Дээрх арга хэмжээг зохион байгуулсантай холбоотойгоор Монголын автосургууль, курсүүдийн нэгдсэн холбооноос тус төвөөс зохион байгуулсан үйл ажиллагааг сайшаан талархал илэрхийлсэн 2019.03.21-ны өдрийн 14 дугаар албан бичгийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад ирүүлсэн байна.

Монгол улсын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх болон Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхний загварт Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалаар өөрчлөлт орсонтой холбогдуулан Венийн конвенцид нэгдэн орсон орнуудад дээрх үнэмлэхний мэдээллийг хүргэх зорилгоор орчуулгын материалыг хянуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлж, загварыг 5 хувь хэвлэн Интерпол, Гадаад харилцааны яамны консулын газар, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна