/ Үйлчилгээ / Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих / Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар

Байгууллагын удирдлагад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн талаар

Тус төвд иргэд байгууллагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний цусны бүлэг, регистрын дугаар, зураг солиулах, тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх, хүнд овор ихтэй болон аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах зэрэг өргөдөл, санал гомдол 1303-г хүлээн авч шийдвэрлэн холбогдох хариуг өгч ажилласан. Үүнд: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний регистрийн дугаар засах 454, овог, нэр солих, ургийн овог, эцгийн нэр зөрүүтэй 116, зураг солих 21, өршөөлийн тухай хуульд хамрагдаж эрх сэргээлэх 36, хуучин үнэмлэх, түүний мэдээлэлд үндэслэн солиулах 109, цусны бүлэг 14, хуучин үнэмлэх солиулах 20, Улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн 58, худалдан борлуулах төвөөс галт зэвсэг худалдан авсан тухай мэдээлэл 453, гадаадын иргэн ан агнах зорилгоор хилээр түр нэвтрүүлсэн тухай 100, архивын цахим лавлагаа 16, хадгаламжийн нэгжээс лавлагаа авах 278 –г хүлээн авсан зэрэг болно.

2019 оны 05 дугаар сарын 09-ны өдөр  иргэн Н.Болорсүх /ЦИ83062900/-ээс “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн мэдээлэлтэй танилцаж хариуг хүргүүлсэн. Дээрх гомдолтой холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газрын Дотоод, аюулгүй байдлын хэлтсээс ирүүлсэн албан бичгийн хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалт явуулж байгаа “Хатан-Эрдэнэ” ТББ-ын үйл ажиллагааг шалгаж дүнг танилцуулсан.

2019.07.31-ны өдөр иргэн Г.Дэлгэрцэцэгээс “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д 19001515 утсанд төлбөр гарч байгаа гэх асуудлаар гаргасан гомдолд утсаар хариуг өгч, 19001515 дугаар утасны холболтыг таслах арга хэмжээг авч төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэст мэдээллийг хүргүүлсэн.           

2019.08.15-ны өдөр иргэн Б.Батболд /94011199/-оос автомашинд тусгай зөвшөөрөл олгодог цахим бүртгэл хийдэг талаарх гаргасан гомдолд холбогдох хариуг өгч шийдвэрлэсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна