/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ

Нэвтрүүлсэн шинэлэг ажил, арга хэмжээ

Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхний загвар, Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхний загварыг Венийн конвекцод нийцүүлэн дахин боловсруулж төвийн даргад танилцуулсан. Дээрх загварыг ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэст хүргүүлж англи болон бусад хэл дээр орчуулагдсан орчуулгыг хянуулж загварыг батлуулсан.

Тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалтын нэгдсэн дүнгийн тогтоол, тээврийн хэрэгслийн жолоодох эрхийн шалгалтын материалын хяналтын хуудас, аймаг /нийслэл/-ийн мэргэжил хяналтын чиглэлээр зохион байгуулсан ажлын мэдээний хүснэгтийн загварыг шинэчлэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн.

“Гэрэгэ” цахим төлбөрийн машиныг төвийн үйлчилгээний танхимд байршуулах талаар холбогдох байгууллагатай санал солилцож төлбөрийн төхөөрөмж байршуулаад байна. Ингэснээр бэлэн бус торгуулийг банканд төлөхгүйгээр шууд төлөх нөхцлийг бүрдүүлсэн.

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ыг хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулж байгаа төрийн бус байгууллагад хяналт тавих зорилгоор бүртгэлийн програм шинээр хийлгэх талаар ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд хүсэлт хүргүүлээд байна. Мөн энэ хугацаанд ашиглагдах түр програм хангамжийг боловсруулж ашиглаж эхлээд байна.

Шинээр батлагдсан ЗХХД-д нийцүүлэн онолын шалгалтыг ерөнхий мэдлэгийн 20 асуулт, нэмэлт мэдлэгийн 10 асуулт бүхий тестийн бодлогын хураамж номыг “Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн” ТББ-тай хамтран боловсруулж гаргасан. Тус  тестийг төвийн цахим шалгалтын системд хөрвүүлж, цахим шалгалтыг авч эхэлсэн бөгөөд гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцлага зохион байгуулсан.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна