/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр:

Хоёр. Үндсэн ажлын чиглэлээр: Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр:

Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуултын байгууллагын сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах чиглэлээр: Мэргэжил, хяналтын тасгаас тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургуулийн сонсогчдоос мэргэжлийн шалгалт авах он, сар, өдөр, сургууль, дамжааны нэр, шалгалт авах ангилал, байрлал зэрэг мэдээллийг багтаасан шалгалтын хуваарийг тус төвийн үйлчилгээний танхим болон www.facebook.com/licensepolice цахим хуудсанд байршуулж, холбогдох мэдээллээр ханган цахимаар шалтгалт авах үйл ажиллагааг явуулж, програмд гарч байгаа алдаа, дутагдлыг арилгах ажлыг шат дараалалтай хийж шалгалтыг жигдрүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус төвийн Мэргэжил хяналтын тасгийн 6 мэргэжилтэн нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 42600 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 18058, 19393 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 13154, 28896 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 16878 хүн тэнцсэн байна.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар хэлтсийн Замын цагдаагийн тасгаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн болон ангилал нэмэх шалгалт авснаас давхардсан тоогоор 27623 хүнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалт авсанаас 19684, 21488 хүнээс жолоодлогын талбайн шалгалт авсанаас 9749, 30129 хүнээс замын хөдөлгөөний жолоодлогын шалгалт авсанаас 13780 хүн тэнцсэн байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/142 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 21 аймаг, нийслэлийн алслагдсан 3 дүүргийн хэмжээнд 44 төрийн бус байгууллагаас 615 удаагийн сургалтыг зохион байгуулж 20789 хүнийг хамруулан, зурагт болон хэвлэмэл хуудас 397 төрлийн 22092, мэдээ, мэдээлэл, шторк 213 төрлийн 478 бэлтгэн ажилласан байна.   

Жолоочийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, лавлагаа олгох чиглэлээр:

 Тайлангийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалтад тэнцсэн шинээр В ангиллын 46486, А ангиллын эрх олгох шалгалтад тэнцсэн 1197, М ангиллын 17, ангилал нэмэх шалгалтад тэнцсэн А ангиллын 4143, С ангиллын 10427, D ангиллын 6495, Е ангиллын 6516, М ангиллын 3130 иргэний материалыг хүлээн авч, жолоочийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн /TPS/ санд баяжилт хийсэн.

            Жолоочийн үнэмлэх хэвлэх, олгох: Хууль зүйн сайдын 2015 оны А/189 дүгээр тушаалаар баталсан жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын дагуу  жолоочийн үнэмлэх 70721 үүнээс олон улсын жолоочийн үнэмлэх 641, гадаад иргэний үнэмлэх солих 3315, үнэмлэх солилт, нөхөн олголтоор 66104 жолоочийн мэдээллийг санд бүртгэж олон улсын жолооны үнэмлэх 641, жолоочийн үнэмлэх 188728-г хэвлэж олгосон байна.

            Жолоодох эрхийн үнэмлэхний бэлдэцийн хомсдолтой холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түр үнэмлэх хэвлэж олгох ажлыг зохион байгуулсан бөгөөд 2019 оны эхний хагас жилийн байдлаар 84196 үнэмлэх хэвлэж олгосон бөгөөд түр үнэмлэх хэвлэх үйл ажиллагааг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зогсоосон.

            Энэ хугацаанд төвийн үйлчилгээний танхимаар 163287, Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний /Дүнжингарав, Драгон/ төвөөр 32747 иргэнд үйлчилж жолоочийн үнэмлэхний лавлагаа 888 иргэнд өгч, “Монгол шуудан” ХК-аар дамжуулан 35884 захиалгын үйлчилгээ үзүүлж нийт 232806 иргэнд үйлчилж ажиллаа.

Иргэдэд үйлчлэх танхимаар хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг ТPS санд шалган торгууль төлөгдөөгүй 2233 иргэний 442.717.800 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүллээ.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн тасгаас энэ хугацаанд 7486 иргэний материал хүлээн авч 885 албан бичиг хүргүүлж, жолоодох эрхийн талаарх лавлагаа 4067-г гаргаж, торгууль төлөгдөөгүй 3606 иргэний 815.602.750 төгрөгийг төрийн сангийн дансанд нөхөн төлүүлжээ.

Жолооны үнэмлэх нөхөн авах, солиулах, жолоодох эрхээ сэргээлгэх зэргээр тус төвд хандсан иргэдээс цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах ASAP санд эрэн сурвалжлагдаж байсан 7 иргэнийг илрүүлж холбогдох цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдад хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж ажиллаа.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх, хасах:Хууль зүйн сайдын 2013 оны А/130 дугаар тушаалаар баталсан “Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-д зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа байгууллагуудаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял шийтгэгдсэн 229 ялтны материалыг хүлээн авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй 25 ялтанд ногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг жолоочийн мэдээллийн сан /TPS/-ийн хар жагсаалтад шинээр жолоодох эрх олгохгүй байх төлөвөөр бүртгэж, хорих ялаар шийтгүүлж эдэлж дууссан хугацаанаас нэмэгдэл ял тооцож эрхийг түдгэлзүүлсэн 5, 199 ялтны тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг мэдээллийн санд хасалт хийж, холбогдох байгууллагуудад хуулийн хугацаанд нь албан бичгээр цахимаар хариуг хүргүүллээ.

Улсын хэмжээнд жолоодох эрх хасагдсан 21309 жолоочийн мэдээллийг TPS санд бүртгэж, эрх сэргээх сургалтад хамрагдсан 23660 жолоочийн эрхийг TPS санд хүчинтэй болгож, зөрчлийн улмаас 170 жолоочийн эрхийг түдгэлзүүлж, шүүх прокурор, дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан шийдвэрийн дагуу 14 жолоочийн жолоодох эрхийг хугацааны өмнө сэргээсэн байна.

Төвийн байранд хадгалдаж байсан хүчингүй болсон үнэмлэх 24500, түр зөвшөөрөл 55000, ашиглагдсан өнгөт болон өнгөгүй хальс, холограмм 32000 ширхэгийг 2019.03.20-ны өдөр протокол үйлдэн устгах ажлыг зохион байгуулсан.

Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн тасгуудаас мэргэжил хяналтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын дүн мэдээг сарын бүрийн 25-наар тасалбар болгон авч байгаа бөгөөд дүн мэдээг Баянхонгор, Дундговь, Орхон, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, аймаг, нийслэлийн Багахангай дүүргүүд ирүүлээгүй байна.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна