/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / Үндсэн ажлын чиглэлээр: Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр

Үндсэн ажлын чиглэлээр: Зөвшөөрөл хяналтын үйл ажиллагааны чиглэлээр

Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар худалдааны төвөөс галт зэвсэг худалдан авах 453, улсын хилээр галт зэвсэг нэвтрүүлэх 58, адилтгах хэрэгсэл 15, гадаад орноос галт зэвсэг худалдан авах 65 хүсэлтийг хүлээн авч, уралдаан тэмцээнд оролцох 19 байгууллагын 270 тамирчин, гадаадын иргэн ан агнах зорилгоор Монгол улсын хилээр түр нэвтрүүлэх 100 галт зэвсгийн зөвшөөрөл тус тус олгосон.

Давхардсан тоогоор Галт зэвсэг нийтэд худалдаалах зөвшөөрөлтэй 30 аж ахуйн нэгж, байгууллагууд галт зэвсэг 849, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл 190, сум 521000 ширхэгийг Монгол улсын хилээр импортолж оруулж ирснийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлж хошуу, хонгионы дээж авахуулахаар албан тоот хүргүүлж ажилласан байна.

Галт зэвсэг худалдаж авах, улсын хилээр нэвтрүүлэх, гадаад орноос галт зэвсэг худалдан авахаар хүсэлт гаргасан 591 иргэний ял шийтгэгдсэн эсэх лавлагааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай, удирдлагын албанаас авч ажиллаа.

Гэмт хэрэг, зөрчлийн улмаас Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас хураасан 7, Увс аймгийн цагдаагийн газраас  хураасан 29 Дорноговь аймгийн Цагдаагийн газраас хураасан 22, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас хураасан 16, Архангай Цагдаагийн газраас хураасан 62, Өвөрхангай Цагдаагийн газраас хураасан 79, Дархан уул аймгийн Цагдаагийн газраас 11 ширхэг галт зэвсгийг хүлээн авч Дотоодын цэргийн зэвсгийн агуулахад хүлээлгэн өгсөн.

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсад төрийн айлчлал хийхтэй холбогдуулан галт зэвсэг, сум, галт зэвсгтэй адилтгах хэрэгсэл худалдан борлуулах үйл ажиллагааг 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох арга хэмжээ авч ажилласан.

 

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавихтай холбогдсон  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 11, 12, 15 дугаар зүйлд заасны дагуу тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, худалдах, үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах санал авахаар хандсан 110 аж ахуйн нэгжийн материалыг хүлээн авч хянан санал авахаар Эрүүгийн цагдаагийн газарт 83 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүргүүлж, ирүүлсэн саналыг нэгтгэн Уул уурхайн яаманд 59 аж ахуйн нэгжийн асуудлыг хэлэлцэх санал хүргүүлж, шаардлага хангахгүй 24 аж ахуйн нэгжид татгалзсан хариуг өгсөн.

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн маршрут, замнал нийт 1493-г мэдээллийн нэгдсэн сангаас баталгаажуулснаар Дотоодын цэргийн 805 дугаар ангитай хамтран тээвэрлэлтийн үеийн хамгаалалтыг хэвийн зохион байгуулсан. Нийт батлагдсан маршрутаас хугацаандаа яваагүй 16 замнал байгаагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн 46 аж ахуйн нэгж, байгууллагын давхардсан тоогоор 328 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалтыг биечлэн хийж ажилласанаас 46 тээврийн хэрэгсэлд шаардлага хангаагүй зөрчил дутагдал илэрсэнийг арилгуулсан.

Уул уурхайн, хүнд үйлдвэрийн яамны сайдын дэргэдэх “Мэргэжлийн зөвлөл”-ийн хуралд 2019.01.18-ны өдөр 5, 2019.02.20-ны өдөр 1, 2019.05.12-ны  өдөр 6, 2019.09.13-ны өдөр 3 нийт 15 байгууллагын  асуудал хэлэлцүүлж 12 тусгай зөвшөөрөл цуцалсан байна.      

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр: Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн мэдээллийн сан бүрдүүлэх APPS программын үйл ажиллагааг явуулж 2019 оны 3 дугаар улиралын байдлаар 86 аж ахуйн нэгж, шинээр тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл 25-г мэдээллийг цахим санд бүртгэсэн байна.

2018 онд шийдвэрлэсэн материалуудыг архивын 31 хавтас нэгж болгон архивын ажилтанд хүлээлгэн өгсөн.

Овор ихтэй, хүнд, урт ачаа тээвэрлэх зөвшөөрөл хүссэн 21 аж ахуйн нэгж байгууллага хүсэлт гаргасанаас 9 байгууллагын 26 тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгосон. Стандарт шаардлага хангаагүй 5 байгууллагын 11 автомашинд боломжгүй хариуг өгсөн бөгөөд цаашид эрх зүйн зохицуулалттай холбоотойгоор зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зогсоосон.

Тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэх зөвшөөрөл олгох, хяналт тавих чиглэлээр: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн А/292 дугаар тушаал “Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын дагуу хугацаа дууссан болон шинээр зөвшөөрөл хүссэн 366 байгууллага, албан тушаалтны хүсэлт холбогдох баримт бичгийг хүлээн авч хянан 241 байгууллага, аж ахуй нэгжийн  895  тээврийн хэрэгсэлд  0.6-1 жил хүртэлх хугацаагаар  зөвшөөрөл олгосон. Үүнээс Улаан-302, Хөх-23, Хөх-Улаан-24, Ногоон-204, Шар-342-г олгож, дээрх журмаар эрх олгоогүй 93 байгууллага, албан тушаалтны хүсэлтэд татгалзсан хариу өгөв.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017оны А/292 дугаар тушаалаар баталсан журмын дагуу зөвшөөрөл олгогдсон 250 тээврийн хэрэгсэлд Улаанбаатар хотын Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр явах зөвшөөрөл олгуулахаар жагсаалтыг Замын хөдөлгөөний удирдлагын төв рүү хүргүүлж, тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 188 тээврийн хэрэгслийн жагсаалтыг Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар батлуулсан байна.

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүссэн 19 байгууллагын 35 тээврийн хэрэгслийн 3,088,800 төгрөгийн торгууль төлөгдөөгүй зөрчлийг арилгуулах арга хэмжээ авсан.

Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтэст 2019.09.18-ны өдөр зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд олгож байгаа зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, давхардал, хийдэл, зөрчил шинээр зохицуулах шаардлагатай харилцааны талаарх танилцуулга, саналыг хүргүүлсэн.

Гэрээт харуул, хамгаалалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, бүртгэлийн мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээрГэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэд, аж ахуй нэгж, байгууллагад цагдаагийн ажил, үйлчилгээг шуурхай хүргэх, мэдээ, тайлангийн бодит байдлыг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвтэй хамтран Гэрээт харуул, хамгаалалтын байгууллагын бүртгэлийн нэгдсэн сангийн SAS /security agency services/ програм хангамжийг ашиглаж байна.

Мэдээллийн нэгдсэн санд Гэрээт харуул, хамгаалалтын 349 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэйгээс одоогийн байдлаар нийслэлд 315, орон нутагт 34 байгууллагын мэдээллийг санд шивж оруулсан байна.

Дээрх мэдээллийн санд 3- улиралын байдлаар хүсэлтээ ирүүлсэн 241 байгууллагын мэдээллийг хянсанаас нийслэлд анхны бүртгэл 52,  сунгалт 169, орон нутагт анхны бүртгэл 5, сунгалт 15 аж ахуйн нэгжид тус тус бүртгэлийн гэрчилгээний дугаар олгож ажиллаа

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна