/ Мэдээ мэдээлэл / 2019 оны тайлан / 3-р улирлын тайлан / Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Сахилга хариуцлага, сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх болон авилгаас урьдчилан сэргийлэх ажлын талаар

Сахилга хариуцлага: 2018 оны шинэ жилийн баяр амралтын өдрүүдтэй холбогдуулан алба хаагчдыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17.30 цагт бэлэн байдалд цуглуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/304 дугаар тушаал, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн үүрэг, төвийн даргын 2018 оны 09 дугаар тушаал, үүргийг,  Арвандолоодугаар жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр амралттай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны “Цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжүүлэн ажиллуулах тухай” А/49 дугаар тушаал, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн үүрэг, Бүртгэл хяналтын төвийн даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаар тушаал, үүргийг алба хаагчдад тус тус танилцуулж хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж авсан. Үүрэгт тусгайлан алба хаагчдад баяр, амралтаа зөв зохистой өнгөрүүлэх, нийслэл /аймаг, орон нутаг/-ийн бүсээс гадагш гарах тохиолдолд шууд хариуцсан даргадаа мэдэгдэж зөвшөөрөл авч, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж явах, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах, цаг агаарын аюултай үзэгдэл тохиолдож болзошгүй болон хорио цээрийн дэглэм тогтоосон газарт очихгүй байх талаар анхааруулж ажиллаа.

Тайлангийн хугацаанд төвийн алба хаагчтай холбоотой иргэд байгуууллагаас гаргасан өргөдөл, гомдол, гэмт хэрэг, гэмт хэрэг зөрчилд холбогдсон, өртөж хохирсон, сахилга ёс зүйн зөрчил гаргасан алба хаагч байхгүй болно. Иргэдээс мэдээлэл авах, мэдээллийг өгөх, санал хүсэлт авах 70191515 дугаар утсыг тогтмол ажиллуулж байна.

Төвийн алба хаагчдын 2019 оны 1 дүгээр улирлын сахилга, ёс зүйн зөвлөгөөн, тайлангийн хурлын хөтөлбөр, төлөвлөгөөг баталж, танилцуулга мэдээлэл бэлтгэн 2019 оны 4 дүгээр сарын 11 өдөр зохион байгуулж өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар алба хаагчдын дунд хэлэлцүүлэг сахилга, ёс зүйд үнэлэлт өглөө.

Дэд дарга З.Дашдаваагаас 2019.02.21-ны 3/68 албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэл болон Цагдаагийн ерөнхий газрын төв байрны дотоод журмыг алба хаагч нарт танилцуулж байгууллагын дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулан төвийн даргын зөвлөлийн 3 дугаар хуралдаанаар хэлэлцэг 2019.04.26-ны өдрийн 06 дугаар тушаалаар баталж 05 дугаарын сарын 01-ны өдрөөс эхлэн мөрдүүллээ.

Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа энгийн 3 ажилтан болон алба хаагчдад Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Ганбаатарыг урьж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага стандарт, галын аюулгүй ажиллагааны талаар зөвлөмж өгч, хэрэгжүүлэн ажиллах талаар баталгаа гаргуулж, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг танилцууллаа.

Дэд дарга З.Дашдаваагаас 2019.02.25-ны өдрийн 3/73 дугаартай албан бичгээр ирүүлсэн үүрэг, ажлын чиглэлтэй танилцаж, 2019.02.28-ны өдөр байгууллагын алба хаагч нарт үүрэг, ажлын чиглэлийг танилцуулж, алба хаагч бүртэй итгэлцлийн гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа. Дээд шатны байгууллагаас ирүүлсэн ажлын чиглэл, үүргийн дагуу байгууллагын албаны сургалтын төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж байна. Тус төлөвлөгөөнд алба хаагчдын сахилга ёс зүйг сайжруулах чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар тусгаж, “Итгэлцлийн гэрээ” байгуулах үеэр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр хуралдаан, мөн даргын энэ оны Б/131, Б/135-Б/140 дүгээр тушаалаар шийдвэрлэсэн асуудлын талаарх мэдээллийг хүргэж, ажлын хариуцлагыг дээшлүүлэн, сахилга ёс зүйн зөрчил гаргахгүй байхад онцгой анхаарч ажиллах талаар алба хаагчдад үүрэг, чиглэл өгсөн. ”Итгэлцлийн гэрээ”-г тус төвийн офицер 16, ахлагч 11, энгийн 3, олон нийтийн цагдаа 2 нийт 32 алба хаагч, ажилтантай байгуулж, үйл явцыг байгууллагын цахим хуудсанд байршуулж, сурталчлах ажлыг зохион байгуулсан.

Мөн даргаас 2019.02.25-ны 3/74 дугаар албан бичгээр  ирүүлсэн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд 2019 оны 03 дугаар сарын 01-нээс 2019 оны 06 дугаар сарын 01-ны өдөр хүртэл 90 хоногийн хугацаатай зохион байгуулагдах “Зөв хэвшил, хандлага” аяны хүрээнд тус аяны агуулга, зорилго, зохион байгуулах үндэслэл, бэлтгэл ажил, аяны хүрээнд хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний мэдээллийг алба хаагчдад хүргэж, тэмдэглэлт өдрүүд, байгууллага болон хамт олон, алба хаагчдын ололт, амжилтыг урамшуулан тэмдэглэх, аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх ажлын чиглэл, үүргийг өгч тэмдэглэл хөтөлсөн. “Зөв хэвшил, хандлага” аяны зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж хэрэгжилтийг ханган биелэлтийг хүргүүлсэн.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна