/ / Цагдаа, дотоодын цэргийн аварга шалгаруулах Бүртгэл хяналтын төвийн нэрэмжит "Волейбол"-ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдав.

Цагдаа, дотоодын цэргийн аварга шалгаруулах Бүртгэл хяналтын төвийн нэрэмжит "Волейбол"-ийн тэмцээн амжилттай зохион байгуулагдав.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын дунд зохион байгуулагдсан спортын арга хэмжээний сүүлийн шатны “Волейбол”-ийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдөр “Буянт-Ухаа” спорт ордонд Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд цагдаа, дотоодын цэргийн 35 байгууллагын эрэгтэй, эмэгтэй 57 багийн 500 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчийг сорилоо.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР-ыг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газар, ДЭД БАЙР-ыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ГУТГААР БАЙР-ыг Завхан аймаг дахь цагдаагийн газрын баг тамирчид эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд ТЭРГҮҮН БАЙР-ыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, ДЭД БАЙР-ыг Ховд аймаг дахь цагдаагийн газар, ГУТГААР БАЙР-ыг Тээврийн цагдаагийн албаны баг тамирчид тус тус эзэллээ. Мөн багийн нийлбэр дүнгээр нэгдүгээр байрыг Нийслэлийн цагдаагийн удирдах газар, хоёрдугаар байрыг Тээврийн цагдаагийн алба, гуравдугаар байрыг Эргүүл хамгаалалтын газар тус тус шалгарч цомоор шагнуулав.

Мөн тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдаас тэгш тоглогч, шилдэг холбогч,  довтлогчийг шалгаруулж, Монголын Олимпын хорооны “Алтан-очир” одонгоор 2, “Алдар” одонгоор 4 алба хаагчийг  тус тус шагнаж урамшууллаа.

Энэ жилийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний болон аймаг дахь цагдаагийн газар, хэлтэс гэж ангилан, 18 төрлийн уралдаан, 5 арга хэмжээ нэгдсэн дүнгээр шалгарууллаа. Шалгарсан байгууллагыг шилжин явах ногоон “ХАШ” цомоор шагнаж урамшууллаа.

Нийлбэр дүнгээр Улаанбаатар цагдаа, дотоодын цэргийн хүрээний анги байгууллагаас Эргүүл хамгаалалтын газар, Дотоодын цэргийн 05 дугаар анги, Тээврийн цагдаагийн алба, орон нутгаас Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн  газар, Төв аймаг дахь Цагдаагийн газрын баг, тамирчид амжилттай оролцон тэргүүн байранд шалгарлаа.

 

 

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна