/ Үйлчилгээ / Жолоодох эрхийн үнэмлэх нөхөн олгох, солих / Мэдээлэл

Мэдээлэл

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох шалгалт авах журмын дагуу 1 шалгагч ажлын 8 цагт хамгийн ихдээ 48 шалгуулагчаас хотын жолоодлогын шалгалтыг авах боломжтой боловч шалгалтын ачаалал их байгаа учраас тус төвийн мэргэжилтнүүд амралтын өдөр болон илүү цагаар ажиллан өдөрт нэг мэргэжилтэн 60-70 хүний хотын жолооны шалгалтыг авч байна. Автосургуулиудын ирүүлсэн хотын жолоодлогын шалгалтын урьдчилсан хуваариас үзэхэд нэг мэргэжилтэн өдөрт 100-с дээш шалгуулагчаас шалгалт авах тооцоо байна. Энэ нь боломжгүй бөгөөд шалгалтын чанарт муугаар нөлөөлөх тул хуваарийг багасгасан болно. Доорх хүснэгтэд заасан тооны хязгаарт багтааж шалгалтанд тэнцэх түвшинд бэлтгэгдсэн сонсогчдынхоо шалгалтын хуваарийг захиална уу. Хотын жолоодлогын шалгалтын тоог илүү захиалсан автосургуулийн шалгалтыг авахгүй, тодорхой хугацаагаар хойшлуулахыг мэдэгдье!

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна