/ Зөвлөгөө / Техникийн зөвлөгөө / Тоормозны наклад

Тоормозны наклад

Тоормозны систем нь авто машины хурдыг сааруулах, зогсоох үүрэгтэй.
Жолооч тоормозны дөрөөн дээр гишгэснээр тоормозны систем ажиллаж авто машиныг зогсоох үйл ажиллагаа явагдана. Ингээд хэсэг хугацааны дараа авто машин зогсоно. Энэ хугацаанд явсан замыг тоормозны мөр гэж нэрлэдэг гэдгийг та бүхэн бүгд мэдэж байгаа. Тоормозны мөр маань маш олон хүчин зүйлээс хамаарч уртасдаг. Жишээ нь:
 - Замын гадаргуйгаас /мөстсөн болон нойтон замд уртасна /
 - Дугуйны төрөл болон элэгдэлтийн байдлаас
 - АВС –н төрлөөс
 - Тоормозны системийн эд ангийн бүрэн бүтэн байдлаас /тоормозны трубка ,цлиндерүүд, наклад, тоормозны шингэн /
 - Авто машины бодит жингээс
 - Амортизатор ажиллагаагүй болсон үед г.м
Тоормозны системийн эд ангиуд бүгд оргиналь бөгөөд бүрэн бүтэн байсан тохиолдолд аюул тохиолдсон үед найдвартай зогсоно.
Тормозны системийн эд ангиудын нэг болох тормозны наклад нь анх өөрөө явагч тээврийн хэрэгсэл үүссэн цаг үеэс эхлэлтэй бөгөөд автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байдаг хамгийн чухал эд анги юм. Таны  амь нас, машины тань бүрэн  бүтэн байдлыг швецарь  цаг шиг найдвартай хамгаалж  аюул тохиолдсон үед автомашиныг найдвартайгаар зогсоох явдал юм.
Та тормозны педаль дээр гишгэснээр автомашиныг хөдөлгөөнд оруулж буй хүчнээс даруй 10 дахин их хүчийг удирдаж эхэлж байна гэсэн үг. Автомашин дунджаар 100км/ц хурдыг 15 секунтэнд авдаг бол 100км/ц хурднаас 5 секунд ба түүнээс ч бага хугацаанд зогсдог. Энэхүү богино хугацаанд бий болсон хөдөлгөөний бүх инерги нь тормозны системд шингээгдэж (накладаар) хувирдаг. Хөдөлгөөний инерги дулааны инергид шилжиж буй энэ үед үрэлтээс үүсэх халууны хэмжээ 400˚-700˚с хүрдэг ба зарим тохиолдолд 1000˚с хүрдэг.
Яагаад тормозны наклад хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлдөг эд анги болж байна вэ? гэвэл автомашиныг их хурданд  саад тохиолдсон үед найдвартай зогсоож байх гол хэрэгсэл болж байгаад оршино.
АВС  / antilock brake system / гэж юу гэсэн үг вэ?
Аюул тохиолдсон үед болон гулгаатай замд ихэнх туршлагагүй жолооч нар  тоормозны дөрөөн дээр хамаг хүчээрээ огцом гишгэдэг энэ үед дугуй цоожлогдон  авто машин жолоочийн удирдлагаас гардаг. Үүнийг арилгах үүднээс сүүлийн үед авто машинд АВС –н системийг суурьлуулсан.
АВС- н систем нь үндсэн блок болон мэдрэгчүүдээс бүрдэнэ. Хэрэв огцом тоормозлох  явцад  аль нэг дугуй  цоожлогдвол мэдрэгч мэдээлийг компьюторт өгч төв блокт дамжуулна. Энэ үед  төв блок цоожлогдсон дугуйн тоормозны даралтыг бууруулах замаар цоожийг  гаргана.
Гулгаатай замд АВС системтэй авто машины тоормозыг огцом гишгэхэд тоормозны дөрөөнөөс түлхэлтийг мэдэрнэ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна