/ / ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА .

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ОЛОН НИЙТ-ЦАГДААГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВӨӨС МЭДЭЭЛЖ БАЙНА .

Уралдааны гол зорилго нь ЦЕГ-ын даргын 2011оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 38 дугаар ЦБҮАЖ-ын Соён гэгээрүүлэх ажил /код 939.2/-ыг үндэслэн Цагдаагийн байгууллага, алба хаагчдыг алдаршуулах, тэдний соёл, гоо зүйн хүмүүжил, мэдлэгийг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлах, авъяас чадварыг нээн хөгжүүлэхэд тэмцээний гол зорилго оршино.

ХОЁР. ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР

1. Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсүүд 2015 оны 03 дугаар сарын 4-ний өдрийн дотор байгууллагын төлөөлөл, шилдэг нэг эмэгтэй алба хаагч сонгон шалгаруулж оролцуулах бөгөөд тэмцээнийг 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагт “Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төв”-ийн байранд зохион байгуулна.
2. Тэмцээнд оролцогчдын мэдүүлэг (ажил байдлын тодорхойлолт)-ийг 2015 оны 03 дугаар сарын 5-11 ний өдрүүдэд ОНЦХАТөвийн байрны 205 тоот өрөөнд хүлээн авна.
3. Тэмцээнд оролцогч газар, хэлтэс тус бүр 100000 төгрөгийг тэмцээний шагналын санд бүрдүүлэх.
4. Оролцогчид хамт олны 30-аас доошгүй хөгжөөн дэмжигчтэй байна.
5. Техникийн зөвлөгөөн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 16.00 цагт Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвийн их танхимд болно
6. Тэмцээний үеэр телевизийн бичлэг хийгдэж тусгай нэвтрүүлэг болгон орон даяар сурталчилна.

ГУРАВ: ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Тэмцээнд оролцогч бүсгүйчүүд дараах төрлүүдээр өрсөлдөх бөгөөд оролцогчид сугалаагаар дарааллаа тогтооно.

1. “Авъяаслаг бүсгүй” /Оролцогчид урлагийн авъяасаар өрсөлдөх бөгөөд урлагийн аль нэг төрлөөр өөрийгөө 3-5 минутад илэрхийлнэ/
2. “Шилдэг илтгэгч бүсгүй” тэмцээн /Оролцогч бүр цагдаагийн байгууллага иргэдтэй хамтран ажиллахад тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх талаар “Асуудал ба боломж” сэдэвт асуудал дэвшүүлсэн 3-5 минутын илтгэлийг танилцуулна/
3. “Үйлэнд уран бүсгүй” тэмцээн /Оролцогчид 3 метр даавуутай ирэх бөгөөд нэг бүсгүйг /манекан/ сонгон даавууг оёхгүйгээр зориулалтын зүүгээр тогтоон даашинз урлаж өрсөлдөнө. Тэмцээний өмнө даавууг хэмжиж, даалгаврыг 2 минутын хугацаанд тайзан дээр гүйцэтгэнэ/
4. “Ухааны цараатай бүсгүй” асуулт, хариултын тэмцээн /танин мэдэхүй, хууль, эрх зүйн асуултууд тавигдана/
5. “Монгол өв соёл, ёс уламжлалаа дээдэлсэн бүсгүй” тэмцээн /Монгол үндэсний дээл, хувцасыг оролцогч бүсгүйчүүд өмсөж чөлөөт үзүүлбэрийн хэмжээнд танилцуулна/
6. “Авхаалжтай бүсгүй” тэмцээн /Бүсгүйчүүд 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12.00 цагт хурд, хүч, авхаалж самбаа, зориг тэсвэрийн буухиа тэмцээнээр өрсөлдөнө /
7. Хөгжөөн дэмжигчдийн дундах тэмцээн /Тухайн оролцогчийн байгууллагаас 2 хүн 1 минутын хугацаанд амны хөдөлгөөнөөр үг тааж, оноо нэмэх/

ДӨРӨВ. ТЭМЦЭЭНИЙГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

1. Цагдаагийн “А” үнэмлэхийг үндэслэн тэмцээнд оролцуулна.
2. Оролцогч бүсгүйчүүдийн ерөнхий үнэлгээг гаргахад, хувцаслалт, авхаалж самбаа /дүрэмт хувцас, үндэсний дээл гэх мэт/, ур чадвар, тэмцээний төрөл тус бүрт оролцсон байдал зэргийг харгалзан үзэж дүгнэнэ.
3. Тэмцээний эцсийн шалгаруулалт тус бүрт шалгарсан оролцогчийг 1-10 оноо өгч өндөр онооны системээр дүгнэнэ.
4. Тэмцээнийг ОНЦХАТ-өөс томилогдсон комисс шалгаруулж, нэгдсэн дүнг гаргаж байр эзлүүлнэ.

ТАВ. ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ
1. Комиссоос шалгаруулсан төрөл тус бүрийн эхний байрт өргөмжлөл олгоно.
2. Тэмцээнд оролцсон бүсгүйчүүдийн нийт авсан оноогоор байр эзлүүлж:

1-р байр 400.000 мянган төгрөг, цом, өргөмжлөл
2-р байр 300.000 мянган төгрөг, өргөмжлөл
3-р байр 200.000 мянган төгрөг, өргөмжлөлөөр шагнаж, оролцсон нийт бүсгүйчүүдэд дурсгалын зураг хадгалуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 88853325,88216924

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна