/ / АЛБААРАА ГОЁСОН ШИЛДЭГ БҮСГҮЙЧҮҮД ТОДОРЛОО.

АЛБААРАА ГОЁСОН ШИЛДЭГ БҮСГҮЙЧҮҮД ТОДОРЛОО.


ЦЕГ-ын Олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны төвөөс Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний эмэгтэй алба хаагчдын дунд “Албаараа гоёсон бүсгүй” уралдааныг 2015 оны 3 дугаар сарын 11-13 –ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

“Албааараа гоёсон бүсгүй” уралдаан нь Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагчдыг алдаршуулах, тэдний авъяас чадварыг хөгжүүлэх, мэдлэг боловсрол, гоо зүй, соёлын түвшинг дээшлүүлэх зорилготой юм.

Уралдаанд “Авъяаслаг бүсгүй”, “Шилдэг илтгэгч бүсгүй”, “Үйлэнд уран бүсгүй”, “Ухааны цараатай бүсгүй”, “Монгол ёс заншил, соёл, өв уламжлалаа дээдэлсэн бүсгүй”, “Авхаалжтай бүсгүй” зэрэг зургаан төрлөөр Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний шилдэг 25 эмэгтэй алба хаагч оролцлоо.

“Шилдэг илтгэгч бүсгүй” номинаци Цагдаагийн байгууллага иргэдийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, түүнийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар оролцогчид “Асуудал ба боломж” сэдвийн дор 25 илтгэл тавигдаж, шилдэг 5 илтгэлийг шалгаруулав. 
Шилдэг 25 бүсгүй мэргэн буудлага, бууны задаргаа, тэсвэр хатуужлын хөгжөөнт буухиа төрлүүдээр өрсөлдлөө.

Мөн бүсгүйчүүд урлагийн аль нэг төрлөөс сонгон, өөрсдийн ур чадвараар “Авъяаслаг бүсгүй” төрөлд өрсөлдөх бөгөөд 3 метрын урттай даавуу, зориулалтын зүүгээр гоёлын даашинз урлаж .

Уралдааны эцсийн шалгаруулалт 3 дугаар сарын 13-ны өдөр ОНЦХАТ-ийн хурлын их танхимд Улаанбаатар цагдаагийн хүрээний газар, хэлтсийн бие бүрэлдэхүүний шилдэг 25 эмэгтэй алба хаагчдаас шилдэг 3 оролцогч, төрөл тус бүрд 1 оролцогч, үзэгчдийн хүндэтгэл хүлээсэн бүсгүйгээр 1 оролцогчийг тус тус шалгаруулж амжилттай зохион байгууллаа.

Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Пүрэврагчаагийн Өлзийтогтох тэргүүн байр эзэлж “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлээр шагнагдав.
Уралдаанд амжилттай оролцсон нийт алба хаагчиддаа баяр хүргэе.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна