/ / “ХӨДӨЛГӨӨНТ ХЯНАЛТЫН ЦЭГ” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

“ХӨДӨЛГӨӨНТ ХЯНАЛТЫН ЦЭГ” АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотын  цагдаагийн газрын даргын баталсан төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс  Ард иргэддээ төрийн үйлчилгээг   ойртуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсох, санамж сэрэмжлүүлэг, зөвлөмж хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор машинт  “Хөдөлгөөнт хяналтын цэг”-ийг 2015 оны 03 дугаар сараас эхлэн ажиллуулж эхэллээ.
“Хөдөлгөөнт хяналтын цэг” нь хүн амын нягтрал бөөгнөрөл ихтэй, гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг эмзэг цэгүүд болон 13, 14, 16, 17, 19, 22, 24-р хороодод цагдаагийн алба хаагч, Олон нийтийн цагдаагийн ажилтны хамт өглөө, оройн цагаар  2 ээлжээр  үүрэг гүйцэтгэн ажиллах юм.
“Хөдөлгөөнт хяналтын цэг” нь хуваарийн дагуу зогсох чиглэлд ирмэгц туузан гэрэл тогтмол асааж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс хүргүүлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх санамж, тараах материалыг иргэдэд тараан, чанга яригчаар санамж сэрэмжлүүлэг өгч, иргэд оршин суугчдаас санал хүсэлтийг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлан, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
“Хөдөлгөөнт хяналтын цэг”-ийн үйл ажиллагааг тус хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, ахлах байцаагч нар тогтмол хяналт тавьж, ажлын чиглэл, үүрэг даалгавар өгч хариуцан ажиллана.
Ажиллах хугацаанд давхардсан тоогоор нийт 28 цэгт санамж сэрэмжлүүлэг өгч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр туузан гэрэл асааж, чанга яригчаар сэрэмжлүүлэг өгч, 112 иргэнтэй биечлэн уулзаж, 145 санамж сэрэмжлүүлэг тараах материалыг хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагад тараагаад  байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна