/ / ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛААР ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ШАГНАЛ ХҮРТЛЭЭ

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт албаны авто машинаа жолоодон явж байх үед том оврын авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь авхаалж самбаа гарган хааж зогсоон, болзошгүй аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, албан үүргээ нэр төртэй биелүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндөрөөр үнэлэн Хууль зүйн сайдын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/178 дугаар тушаалаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшинг “Цагдаагийн алдар” тэмдгээр, хэв журмын офицер, цагдаагийн ахмад Ш.Гантулгыг “Хүндэт жуух” бичгээр тус тус шагналаа.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна