/ / ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛТЫН БҮРТГЭЛИЙН /SAS/ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ.

ГЭРЭЭТ ХАРУУЛ ХАМГААЛТЫН БҮРТГЭЛИЙН /SAS/ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ.

Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 7 дугаар зүйлд заасан журмын дагуу “..Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэхдээ харьяалах аймаг, нийслэлийн цагдаагийн газар /хэлтэс/-т бүртгүүлснээр үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог.

 

Энэхүү бүртгэлийг болон харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжийн хагас жил, бүтэн жилийн үйл ажиллагааны тайлан, судалгааг цаасан хэлбэрээр хүлээн авдаг, нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бүртгэл судалгаа хангалтгүй, үйл ажиллагаанд нь нэгдсэн журмаар хяналт тавих боломжгүй байлаа. 
Иймд гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг дээшлүүлэх, хуулийн этгээдээс үйл ажиллагааны тайлан, бусад судалгааг цахим хэлбэрээр гаргах боломжтой мэдээллийн системийг ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс өөрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан боловсруулж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газар, Лицензийн төв, Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах хэлтэст хүлээлгэн өглөө.

Хүлээлгэн өгөх ажилд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, туслах комиссар Б.Ганзориг, Мэдээлэл, технологийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Х.Энхжаргал, Лицензийн төвийн дарга , цагдаагийн хурандаа Г.Эрдэнэцацрал, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа И.Баттөгс, мөн газрын Нийтийн хэв журам хамгаалах газрын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг болон албаны бусад хүмүүс оролцов.

Тус мэдээллийн систем нэвтэрснээр гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэгч хуулийн этгээд, иргэдэд учрах хүндрэл бэрхшээлийг шийдэж, хүнд суртлыг бууруулах, цаг хугацааг хэмнэн төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх, нөгөө талаар цагдаагийн байгууллагаас гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийн нэгдсэн мэдээллийн сантай болж, үйл ажиллагаанд нь тавих хяналт дээшлэн, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны давхцлыг арилган, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна гэж МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ТӨВ-өөс мэдээллээ

 

СЭТГЭГДЭЛҮҮД :

Өнөржаргал:
103.212.117.25
Өдрийн мэнд. Маш амар чирэгдэл төвөггүй болгосонд баярлалаа.
2016-11-21 13:34:09
tuul:
183.81.169.60
sain bna uu SAS sistemruu nevtreh nuuts ugee martsan bna herhen sergeelgeh ve.Holbogdoh utasnii dugaar bna uu
2017-10-10 11:07:31
ganaa:
185.56.137.11
sain bna uu SAS sistemruu nevtreh nuuts ugee martsan bna herhen sergeelgeh ve.Holbogdoh utasnii dugaar bna uu?
2017-12-14 23:40:14
бамбай :
202.179.10.34
нууц үгээ дахин авч болох уу
2018-11-19 02:40:57
davaajargal28@yahoo.com:
202.179.11.250
систем рүү нэвтрэх кодоо дахин авахад яаж авах вэ холбогдох дугаар байна уу
2018-11-22 02:57:13
admin:
59.153.85.136
sas d dahin burtguulj shineer kodoo avah heregt bn yamar hvntei holbogdoh ce zunduun oloh hvneuu zagj holbogdloo medeelel uguuch dugarr nter bnuu
2019-03-12 02:17:39
Bazarragchaa@massec.mn:
66.181.176.253
нууц үгээ мартсан байна дахин яаж авах бэ. энэ систеийн талаар хаанаас лавлах вэ. дугаар байна уу
2019-04-09 08:55:21
Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2014-12-30
Эрэн сурвалжилж байна