ЗӨВШӨӨРӨЛ, ХЯНАЛТЫН ТАСАГ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
1. Галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, тусгай хэрэгсэл худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох
2. Галт зэвсгийн бүртгэл, гэрчилгээ олголт, шилжилт хөдөлгөөн, мэдээллийн нэгдсэн сан хөтлөх
3. Тусгай дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэх бүртгэл, зөвшөөрөл олгох
4. Аюултай ачаа тээвэрлэлтийн бүртгэл, зөвшөөрөл олгох
5. Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын бүртгэл, зөвшөөрөл олгох
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/24 дүгээр тушаалаар “Мэдээллийн нэгдсэн сан хариуцсан чиглэлийн ахлах мэргэжилтэн” орон тоог “Зөвшөөрөл хяналтын тасгийн дарга” болгон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мэргэжил арга зүйн тасгийн “Ахлах байцаагч” 8 орон тооны 2 орон тоо /галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хариусан, галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан хариуцсан/-г, мөн гэрээт харуул хамгаалалтад хяналт тавих чиг үүргийг тус төвд шилжүүлснээр Зөвшөөрөл хяналтын тасаг болон өргөжсөн.
Тус тасгийн даргаар цагдаагийн дэд хурандаа Г.Амарсанаа, Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио хэрэглэх зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр, цагдаагийн хошууч Х.Ганбат, Тэсэрч дэлбэрэх болон химийн хорт аюултай ачаа, тээш, тээвэрлэлтийн бүртгэл, зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр, цагдаагийн хошууч Х.Отгонбаатар, Галт зэвсэг, тусгай хэрэгслийн бүртгэл, зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр, цагдаагийн хошууч Б.Баттулга, Галт зэвсгийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, нэгдсэн сан хариуцсан ахлах мэргэжилтнээр, цагдаагийн ахмад Б.Гансүх, Гэрээт харуул хамгаалалтын байгууллагын бүртгэл, зөвшөөрөл хариуцсан ахлах мэргэжилтнээр, цагдаагийн ахлах дэслэгч Д.Анхбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.