/ / Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2017 оны А/292 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэж журам"-д заагдсан дараах байгууллагын тээврийн хэрэгсэлд доорх өнгийн тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл олгодог. Үүнд:
1.төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэлд-хөх;
1.1 хуулиар төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх

2.цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан;

3. дор дурдсан байгууллагын тээврийн хэрэгсэлд-улаан:
3.1 шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэл;

3.2 шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

3.3 онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл;

3.4 гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын  тээврийн хэрэгсэл;

3.5 хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэл;

3.6 шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэл;

3.7 гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэл.

4. хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд - ногоон;

5. цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд–шар.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл хүсэхдээ аж ахуйн нэгж, байгууллага дараах материалыг бүрдүүлэн ЦЕГ-ын  Бүртгэл хяналтын төвд албан бичгээр хүсэлт гаргана.

Үүнд:
1. Аж ахуйн нэгж байгууллагын албан хүсэлт;
2. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний болон жолоочийн үнэмлэхний хуулбар;
3. Тээврийн хэрэгслийн бичиглэл болон тээврийн хэрэгслийг бүхэлд нь харуулсан фото зураг /4 талаас/

Техник үйлчилгээний болон харуул хамгаалалтын  албад дараах материалыг нэмж бүрдүүлнэ.
1.Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
2.Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 4-р бүлгийн 1,3 дахь заалтыг жолоочид танилцуулсан баримт
4.Тээврийн хэрэгслийн торгуулийг torguuli.mn сайтаас магдлан шалгаж хэрэв торгууль бичигдсэн тохиолдолд тухайн торгуулийг төлж барагдуулсан баримт

 

Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх тээврийн хэрэгсэл нь “Тээврийн хэрэгсэлд ашиглах тусгай дуут болон гэрлэн дохио” MNS4979:2016 стандартын 6 дугаар зүйлд заасан бичиглэлийг стандартын дагуу хийсэн байна.

дугаар зүйл. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн таних тэмдэг, бичиглэл

7.1 Тээврийн хэрэгслийн урд хэсэг /капот/, тээшний таганд 350х350мм-ээс багагүй хэмжээтэй байгууллагын таних тэмдэг, хоёр хажуугийн хэсэгт 60мм-ээс багагүй өндөртөй цифр бүхий харицах утасны дугаарыг байрлуулна.
1.2 Хөх-улаан өнгийн тусгай гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн таних бичиглэл /байгууллагын нэр, зориулалт, ажлын онцлог гэх мэт/-ийн үсгийн өндөр 100мм-ээс 400мм, харин улаан, ногоон, шар өнгийн тусгай гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн хувьд 100мм-ээс 250мм байвал зохино.
Таних бичиглэлийг монгол хэл дээр крилл үсгээр бичих бөгөөд доод мөрөнд нь дагалдуулж латин үсгээр галиглах буюу англи хэл дээр орчуулж бичсэн байж болно.
7.3 Таних тэмдэг, бичиглэлийг тухайн тээврийн хэрэгслийн үндсэн өнгөнөөс ялгарах өнгөөр хийнэ.
7.4 Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон тээврийн хэрэгслийн гадна талд зар сурталчилгааны агуулга бүхий зураг, бичиглэл байрлуулахыг хориглоно.

СЭТГЭГДЭЛҮҮД :

Сэтгэгдэл үлдээгээгүй байна

Энд дарж зурган кодыг шинэчилнэ үү
Статистик мэдээ
  • 2020-12-30
Эрэн сурвалжилж байна

Та манай вэб хуудасны